Хүн бүрийн дунд маш хурдацтай тархсан нэгэн мэдээлэл бол хүн ердөө тархиныхаа 10%-ийг ашигладаг гэсэн баримт байдаг. Гэвч өдийг хүртэл итгэж ирсэн хачирхалтай баримтууд бид хүргэж байна.

Хөлнийхөө үсийг хусвал илүү өтгөн үс ургадаг

Үнэн: Хөлний үс дөнгөж ургаж эхлэхэд үсний үзүүр нь өмнөхөөсөө илүү хар, өтгөн харагддаг. Учир нь шинэ үс нь байгалийн гэрэл болон бусад химийн бодист хүрээгүй болохоор тэгж харагддаг байна. Тиймээс үс өтгөн, хар, хурдан ургаж байгааг хутгаар хуссантай холбож тайлбарлаж болохгүй юм.

Хүн унтаж байхдаа жил болгон 8 аалз залгидаг

Үнэн: Аалз нь унтаж буй хүний амруу орох нь байтугай тоож очдоггүй байна. Учир нь хүний амьсгал болон хурхирах чимээ нь тэдэнд хэцүү санагддаг. Мөн аалз бидний нүүрэн дээр гүйж амруу орох гэж үзвэл сэрэхгүй өнгөрөөнө гэж байхгүй юм.

Хуруугаа дуугаргах нь муу

Үнэн: Хуруугаа сунгаж эсвэл нугалах үед дуугардаг учир нь үе болгонд байдаг синовиал шингэн хагарч байгаа юм. Уг шингэн нь бидний үеийг тослог байлгах ба хуруугаа дуугаргах үед үүсэх даралтыг хүлээн авдаг байна. Энэ зуршил нь сул атгалттай болгохоос өөр муу нөлөө байхгүй юм.

Лууван нь нүдний хараа сайжруулдаг

Үнэн: Лууванд Витамин А агуулагддаг бөгөөд нүдний харааг сайжруулдаг гэдгээрээ алдартай билээ. Харин Витамин А нь зөвхөн лууванд бус олон олон төрлийн хоолонд агуулагддаг байна. Лууван идэх нь таны нүдний харааг тогтвортой байлгадгаас сайжруулж эсвэл эргэн сэргээдэггүй юм.

Хүний хэл нь амт амтлах 6 хэсэгтэй

Үнэн: Хүний хэл нь хэсэг бүрдээ ямар ч амтыг мэдрэх чадвартай байдаг. Хэлийг 6 хэсэгт хуваадаг баримт нь 1901 оноос үүдэлтэй бөгөөд аль хэдийн эрдэмтэд xyдaл гэдгийг нь баталжээ. Хүний хэл нь 5000-10000 ширхэг амт мэдрэгчтэй бөгөөд амтыг мэдэрсэн дариудаа тархинд дохио өгдөг байна.

Цагаан шүдтэй хүн эрүүл шүдтэй байдаг

Үнэн: Хүн болгоны шүд өөр өөр байдаг ба цасан цагаан биш бол эрүүл бус гэсэн үг биш бөгөөд ердөө шүдний паалан нь муудсаныг илтгэж байгаа юм. Энэ нь энгийн нэгэн үзэгдэл учраас санаа бүү зов.

Бохь залгивал ходоодонд 7 жил болдог

Үнэн: Бохь нь хүний ходоодонд уусдаггүй нь үнэн ч гэсэн бусад хоол шиг гадагшилдаг байна. Бохь нь 7 хоногийн дотор хүний биенээс гадагшилдаг байна.