Өдөр тутмын амьдрал үргэлж хэрэглэгдэж байдаг юмсад нууц үүрэг байдгийг та мэдэх үү? Жишээ нь хуш модон өлгүүр шавж үргээдэг, тугалган цаасны хайрцаг тугалган цаасыг унахаас сэргийлдэг гэх мэт нууц үүрэг нуугдаж байдаг байна.

Хуш модоор хийсэн өлгүүр нь цагаан эрвээхэй болон бусад шавжийг үргээж байдаг

Цагаан эрвээхэй болон бусад шавжийг үргээхийн тулд хүмүүс олон олон бүтээгдэхүүн ашиглаж ирсэн. Харин бидний гэрт нэгэн гайхалтай үргээгч байдаг нь хуш модон өлгүүр юм. Хуш модонд түрхсэн тос нь цагаан эрвээхэйг үргээж бидний хувцсыг хамгаалж байдаг байна. Гэхдээ сард нэг удаа өлгүүрээ хуш модны тосоор тосолж үнэрийг нь сэргээж байх хэрэгтэй.

Хөөстэй ванны бөмбөлөг нь усны температурыг хадгалж байдаг

Бөмбөлгүүд нь усны гадаргууг бүрхэж дулаан алдахаас сэргийлдэг ба яг л дулаан тусгаарлагч мэт ажилладаг байна. Хөөстэй ванны ус нь бусдаасаа удаан дулаанаа алдаж буйг нэгэн туршилтаар олж мэджээ.

Самрын тосыг доош харуулж хадгалах нь түрхэцийг сайжруулдаг

Самрын тосыг удаан хадгалахын тулд үйлдвэрлэгч нар тос хольдог. Гэвч цаг хугацааны эрхээр тос нь самарнаас салж идэхэд хэцүү болгодог билээ. Үүнээс сэргийлэхийн тулд ердөө тагийг нь доош харуулан хадгалах хэрэгтэй юм. Ингэснээр тос нь самартай сайн холилдож идэхэд эвтэйхэн байх болно.

Тугалган цаасны хайрцаг нь тугалган цаасыг унахаас сэргийлдэг үүрэгтэй

Тугалган цаас хэрэглэх үед хайрцагнаасаа унаад ашиглахад хэцүү байдаг. Харин үүнийг өөрийнх нь хайрцаг төвөггүй шийддэг байна. Ашиглахаасаа өмнө хоёр талд нь байрлах товчийг дотогш дарж өгснөөр тугалган цаасыг унагалгүй барих юм.

Шүдний оо дээр байрлах дөрвөлжин тэмдэгт өнгө нь тухайн үйлдвэрийн машинтай хамааралтай

Олон жилийн турш хүмүүс шүдний оо дээрх өнгө нь тухайн оо ямар орц найрлагатайг илэрхийлдэг гэж боддог байсан. Гэвч үнэндээ найрлагатай ямар ч хамаагүй. Үйлдвэрлэж буй машин нь уг тэмдгийг уншсанаар аль хэсэгт нь тайрж, нугалж, битүүлэхийг мэддэг юм.

Нарийн боовны уутыг бооход ашигладаг хуванцрын өнгө нь тухайн бүтээгдэхүүн хэзээ хийгдсэнийг илтгэдэг

Эдгээр өнгөт хаягууд нь дизайнлаг харагдуулах гэж бус тухайн бүтээгдэхүүн хийгдээд хэр удсаныг илтгэдэг байна. Өнгө бүр нь долоо хоногийн нэг өдрийг илэрхийлэх ба цэнхэр бол даваа гараг, ногоон бол мягмар гараг, улаан бол пүрэв гараг, цагаан бол баасан гараг, шар бол бямба гараг гэж ангилдаг. Лхагва болон ням гарагт талхчид амардаг.

Хүнсний тэрэгний гогцоо нь хэврэг бүтээгдэхүүн өлгөх үүрэгтэй

Талх, жимс, ногоо зэрэг хэврэг гэгддэг бүтээгдэхүүн нь хүнд зүйлсэд дарагдаж хэлбэрээ алддаг тул тэрэгний хамгийн дээр нь тавьж ирсэн билээ. Харин энэ асуудалд зориулсан нэгэн гогцоо тэргэнд байдаг бөгөөд зураг дээрх шиг ашиглах зориулалттай ажээ.