Бага зэрэг өндөр болно

Сансарт таталцлын хүч бараг байдаггүй болохоор хүний нуруу сунаж өндөр болдог. Сансрын нисгэгчид яагаад өндөр болчихсон буцаж ирдэг гэдгийг хэт авиан шинжилгээгээр тогтоожээ.

Цацраг туяа эрүүл мэндэд нөлөөлнө

Ангараг гараг уруу явах даалгаварт зориулж НАСА-гийн эрдэмтэд цацраг туяа хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар судалжээ. Ангараг гарагын агаар мандал Дэлхийнхээс хэт сул тул сансрын цацраг туяанаас сайн хамгаалж чадахгүй юм.

Хумс хугарч унана

Сансрын нисгэгчдийн тусгай хувцас нь хүний хумсанд хэт их даралт өгснөөр хугарч эхэлдэг ба олон улсын сансрын станц уруу явсан 22 нисгэгчид хумс нь хугарсан тухай мэдээлэлжээ.

Булчин сулардаг

Сансрын нисгэгчид хатингаршлаас(булчин, ясны сулрал) сэргийлэхийн тулд үргэлж дасгал хийж байх ёстой.

Сансрын хувцас задрах үед юу тохиолддог вэ?

Сансрын хувцас задрах үед юу тохиолддог бол гэж өмнө нь бодож байсан уу? Бидний мэдэх зүйлс нь :

  • 15 сек дотор ухаан алдана.
  • Амьсгал боогдож даралт унана.
  • Цус хөөрнө.
  • Амьсгалахын аргагүй болно.