Хэрвээ бүх хүн унтчихвал, 3.5 тонн хог хаягдал хотын гудамж, ой мод, далайд хаягдаж эхэлнэ. 1000 жилийн дараа ч бидний мэдэх түргэн хоолны хаягдал гудамжинд байхыг үгүйсгэхгүй.
Хаа сайгүй мод ургаж эхэлнэ

Хүн гэдэг амьтан нь ой мод, ургамлын ургалтыг үргэлж удаашруулж байдаг. Тиймээс ч ой мод гүйцэд ургахын тулд бүхэл бүтэн 4000 жил шаардлагатай. Харин хүмүүс унтчихвал ой мод маш хурдацтай ургах юм. Мөн ой модонд амьдардаг амьтдын хоол тасрахгүй учир хурдан хугацаанд үржиж тоо нь нэмэгдэнэ.
Барилга, байшин нyp.нa

Барилга байшинг хүн засаж янзлахгүй л бол 20-30 жилийн настай байх болно. Ус алдаж байшингийн материал норсноор эхнээсээ балгас болон хувирах юм.
Дэлхий цахилгаангүй болно

Хүмүүс бүгд унтах эхний өдөрт чулуужсан түлшээр ажилладаг цахилгаан станцууд ажиллахаа болих болно. Бүх цахилгаан станцууд хүний оролцоотой ажилладаг учир эхний долоо хоног гэхэд бүх зүйл унтарч ямар ч цахилгаангүй болно.
Гэрийн тэжээвэр амьтад

Хүн олон зуун жилийн туршид амьтдыг сургаж, хамт амьдарч ирсэн учраас амьтад хүнгүйгээр байж чадахгүй. Жижиг биетэй нохой, муур болон хонь гэх мэт амьтад хамгийн их аюу.лд орох бөгөөд бусад том биетэй амьтад нь зэрлэг байгальдаа дасан зохицох болно.
Дэлхийн дурсгалт байгууламжууд түүх болон хувирна

Барилга байгууламжид тулгардаг нэгэн асуудал бол мэдээж зэврэлт билээ. Агаарын бохирдол нь зэврэлтийг үүсгэдэг номер нэг шалтгаан ба хүн байгууламжийг тордож засахгүй бол уг үйл явц хурдацтай явагдах юм.
Олон олон хотууд усанд aвт.aнa

Амстердам шиг хотууд одоог хүртэл байгаа нь ус зайлуулах систем, далан, гүүр байгаа учраас сэргийлж байдаг билээ. Хэрвээ хүн уг системийг тордож, янзлахгүй бол удалгүй олон олон хотууд ycaнд aв.тax юм.