Хүн унтах нь амьдралын зайлшгүй шаардлагат зүйлүүдийн нэг билээ. Харин унтах явцдаа хачирхалтай зүйлүүд тохиолддог.
Бие хөших

Мэдрэмж: Хүн шөнө сэрээд хөдөлж чаддаггүй. Мөн нэмээд хий зүйл харж, хэн нэгэн хараад байгаа мэт санагддаг. Хүмүүс үүнийг муу ёрын сүнстэй холбож тайлбарладаг.
Яагаад: Нойрондоо алхаж явахгүйн тулд бидний бие хөшиж, хөдөлгөөнгүй болдог. Бидний булчин ажиллагаагүй болох ба тарих ажилласаар байдаг.
Нийт хүн амын 7% хүртэлх хувь уг зүйл тохиолдож байсан гэж үздэг
Унтах үеийн хий зүйл харалт

Мэдрэмж: Хүн нойрмог, унтахын өмнөхөн хий зүйл харах тохиолдол юм. Ихэвчлэн аймшгийн зүйлс байдаг.
Яагаад: Сэтгэцийн хувьд эрүүл, их стрэсстэй, төсөөлөн бодох чадвар сайтай хүмүүс болон хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог. Хүүхдүүд унтах дургүй байдаг нь үүнтэй холбоотой байж болно.
Нойрондоо ярьдаг

Мэдрэмж: Нойрондоо ярьдаг хүмүүс юу ярьснаа мэддэггүй бөгөөд энэ нь ямар ч аюулгүй үзэгдэл юм. Мөн өөрийн нууцуудыг ярих магадлалтай.
Яагаад: Эрчүүд болон хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог бөгөөд стресстэй холбоотой. Оюун бодол нь бодит байдалтай нийцэж чадахгүй байгаа учраас эсэргүүцэж байдаг.
Нойрондоо алхаж явах

Мэдрэмж: Уг үзэгдэл нь бие хөших үзэгдлийн эсрэг нь юм. Хүний оюун бодол нь унтсан боловч булчин нь идэвхтэй байдаг. Алхах үедээ цэвэрлэх, ярих, гэрээсээ гарч явах тохиолдлууд байдаг. Өглөө нь юу ч санадаггүй
Яагаад: Нийт хүн амын 4.6% – 10.3% нь уг үзэгдэл тохиолддог бөгөөд хүүхдүүд ихэвчлэн босож явдаг байна. Яагаад тохиолддог болон хэрхэн эмчлэх арга нь тодорхойгүй байдаг байна.