Нийт насанд хүрэгсдийн 60% нь худлаа ярихгүйгээр 10 минут харилцан яриа өрнүүлж чаддаггүй бөгөөд мөн хэн ч хууртагдахыг хүсэхгүй нь тодорхой. Харин та дараах аргыг мэдчихсэн байхад амархан илрүүлэх боломжтой юм.

Гараараа олон хөдөлгөөн хийж ярилцдаг

Хүн худлаа хэлэх үед толгой нь маш олон үйлдлийг зэрэг гүйцэтгэж байдаг ба түүх зохиох, хэлсэн түүх дээрээ нэмэлт үг хэлэх, нөгөө хүнээ итгэж буй эсэхийг шалгах гэх мэт. Мөн түүх зохиох үедээ хоёр гараа олон дахин ашигладаг талаар судалгаагаар баталсан юм. Та дараагийн удаа гарыг нь ажиглаад үзээрэй.

Хангалттай зүйл хэлдэггүй эсвэл хэт дэлгэрэнгүй байдлаар ярьдаг

Судалгаагаар тухайн хүн асуултад хариулахдаа хэт бага буюу хангалтгүй хариулт өгвөл үнэнээ хэлэхгүй байгаагийн шинж гэжээ. Өөрөөр хэлбэл дэлгэрэнгүй хэлдэггүй гэсэн үг юм. Харин хэт дэлгэрэнгүй ярьдаг хүмүүс худлаа ярьж байх магадлалтай бөгөөд учир нь чухал зүйлээ хэлэлгүй урт үгээр гуйвуулж байдаг аж.

Яриаг өөрөөсөө холдуулах

Тэд өөрийгөө болон үнэнийг хамгаалахын тулд сэдвийг өөрчилж, ярилцаж буй хүн үрүү эргүүлдэг. Ингээд та буруутан болж, таны алдааг ярьдаг. Өөрт нь итгээгүйд уурлаж эхэлдэг.

Хөлөө хөдөлгөх

Хөлөө ийш тийш хөдөлгөх нь худлаа ярьж буйн шинж байх магадлалтай. Тухайн хүнийг өөрийн зохиосон түүхэндээ итгүүлэхийг хичээж буй учир мэдрэлийн систем нь ажиллаж сандарч байгаагийн илрэл аж.

Ярихдаа саатдаг

Хариулт өгөхдөө 5 болон түүнээс дээш секунд хүлээгдэж байвал түүх зохиож буйн илрэл юм. Тухайн хүн ядарчихсан эсвэл угаасаа удаан ярьдаг бол энэ аргыг ашиглаад нэмэргүй юм.

Яриаг гажуудуулдаг

Гажуудуулах тактик нь :

  • Ярилцаж байхдаа дундаас нь өөр зүйл ярих
  • Яриан дундаа таны ойлгохгүй өгүүлбэр ашиглах
  • Хариултыг асуултаар хариулах

Уруулын зүүн талыг хөдөлгөж ярьдаг

Тухайн хүний уруулыг ярилцаж байхдаа ажиглаад үзээрэй. Доог тохуу хийж буй мэт уруулынх нь зүүн тал баруун талаасаа илүү их хөдөлж ярьдаг байна.

Сөрөг сэтгэгдэл төрүүлэх үг ашигладаг

Худалч хүн илүү сөрөг төрлийн үг ашиглаж ярьдаг. Тэд ихэвчлэн сандарсан, гомдоллосон байдлаар ярих бөгөөд үнэн хэлдэг хүмүүс илүү найрсаг ярилцдаг.