Ихэнх хүмүүсийн хэлдгээр хүүхэд байхдаа сурсан зүйлс нь ирээдүйн зан чанарыг тодорхойлдог гэдэг. Гэвч нялх балчир насаа бид яагаад санахгүй байгаа юм бол? Үүнийг судалсан маш олон судалгаа байдаг тэдгээрийг хураангуйлан хүргэж байна.

Ой санамж марталт гэж юу вэ? Хэзээ тохиолддог вэ?

Хүүхэд насны ой сан.амж мар.талт гэдэг нь тухайн хүн насанд хүрээд 4 наснаас өмнөх дэлгэрэнгүй үйл явдлыг санахгүй байхыг хэлнэ. Судалгаанаас үзэхэд 7 настай хүүхдүүд нялх үеийнхээ дурсамжийг 60% , 8 болон 9 настай хүүхдүүд 40% санадаг байна.

Хүн амьдралынхаа үе шатуудаар дамжин том болох үед залуу насны үйл явдлаа мартдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Бидний ой санамж ярих чадвартай холбоотой байдаг

Бид хүүхэд байхдаа ярьж чаддаггүй байсан учраас тухайн үеийн дурсамжийг хадгалдаггүй гэсэн онол байдаг байна. Хүн дурсамж бүтээхдээ үргэлж ярилцаж, дэлгэрэнгүй үгээр харилцдаг. Харин хүүхэд 2 нас хүртлээ ярьж чадахгүй учраас дурсамж бүтээж чаддаггүй байна.

Бидний тархины хөгжил том үүрэг гүйцэтгэдэг

Бид өсөж томрох үед тархи маань хүнд ажлыг гүйцэтгэж байдаг. Нэгэн судалгаанаас үзвэл тархи олон шинэ эд эсүүдийг үүсгээд завгүй байгаа учраас чухал дурсамж биш л бол хадгалдаггүй байна. Жишээ нь үргэлж очдог байсан газраа санаж байгаа ч юу идэж байснаа санадаггүй нь ийм учиртай ажээ.

Сэтгэгдэл үлдээсэн дурсамж

Хүүхэд зөвхөн хүчтэй сэтгэл хөдлөл үлдээсэн дурсамжийг сайн санадаг талаар нэгэн судалгаа байдаг байна. Хэрвээ та хүүхэд насны дурсамжны аль нэг хэсгийг маш сайн санадаг бол тухайн үед сэтгэл хөдлөл өндөртэй байсных ажээ.