Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ харилцан яриа өрнүүлэх нь магадгүй хэцүү даалгавар шиг санагддаг болов уу. Хүүхэд өөрийгөө хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй, юу гэж хэлэхээ мэдэхгүй үе гэж байдаг ба түүнийг нээж өгөх нь таны үүрэг юм. Харин эдгээр өгүүлбэрийг хэлснээр илүү үр дүнтэй байх болно.

Өнөөдөр сургууль хэр байв? гэж хэлж болохгүй

Уг өгүүлбэрийг та анх удаа хэлэх үед тэрээр хичээлийн анхны өдрийн талаар дэлгэрэнгүй хэлэх болно. Харин сургууль амьдралынх нь нэг хэсэг болсны дараа уг өгүүлбэр ямар ч хэрэгцээгүй болох юм.

Хүүхдээ таньж мэдэхийн тулд илүү идэвхтэй асуулт асуух хэрэгтэй бөгөөд ингэснээр урт өгүүлбэрээр хариулт аван харилцан яриа үргэлжлүүлэх боломж ирэх юм.

Мөн өөрөөр ямар асуулт асууж болох вэ?

Өнөөдөр сонирхол татсан ямар зүйл сурсан уу?
Хичээл дээр ойлгохгүй зүйл тулгарсан уу? Өнөөдөр хэн нэгэнтэй санал зөрөлдсөн үү?
Өнөөдөр шинэ найзтай болсон уу?
Өнөөдөр ойлгохгүй үлдсэн зүйл байна уу? Би туслая. Санааг нь зовоосон зүйл тохиолдсон уу?
Сургуулийн чинь хамгийн гоё газар юу вэ?

Эцэг эх нь ойлгож буйг ойлгуулах

Хүүхэд тань хариултаа хэлж байхад хэзээ ч битгий тасалдуулаарай
Хэлж дууссаных нь дараа өөр зүйл асууж болно.


Бодлоо хуваалцсанд баярласан сэтгэлээ илэрхийлэх