Гэрийн даалгавар үнэхээр хүүхдүүдэд хэрэгтэй эсэхийг хүн бүр асуудаг. Судалгаанаас үзвэл гэрийн даалгавар хийснээр хүүхдийн бие даах чадвар болон хувийн сахилга бат сайжирдаг ажээ. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ зөв орчинг нь бүрдүүлж өгөх нь чухал юм.

Дуртай дууг нь тавьж өгөх

Дуу, чимээ үнэндээ хичээл хийхэд нь саад болох мэт санагдаж байгаа ч мэргэжилтнүүд тэгж бодохгүй байгаа бололтой. Зарим хүүхдүүд дуртай дуугаа сонсох үедээ даалгавраа илүү сайн хийдэг байна. Үгтэй дуу хүнийг сатааруулах тул сонгодог хөгжим тавьж өгөх нь зөв шийдэл юм.

Даалгавар хийх тусгай орчин бүрдүүлж өгөх

Зөвхөн даалгавар хийдэг орчин бүрдүүлж өгснөөр энэ нь зуршил болох боломжтой. Гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөө байж болох юм. Харин телевиз хүүхдийг сатааруулах тул унтраагаарай. Ширээн дээр нь өөрт хэрэгтэй бүхий л хэрэгслийг бэлдэж өгөх шаардлагатай бөгөөд учир нь хэрэгслүүдээ хайж эргэж босон сатаарч магадгүй юм.

Даалгавраа хийх цаг зааж өгөх

Даалгавар хийхийг өдрийн нэгэн тогтсон дэг журам болгож буюу хуваарийн дагуу хийх ёстой ажлуудаа гүйцэтгэх юм. Дуусгасан нэг хичээлийн дундуур амрааж шагнах хэрэгтэй.

Даалгавар хийх цагаар утсыг дүрмийн дагуу ашиглах

Судалгаанаас үзэхэд өдөрт 2-4 цаг утас ашигладаг хүүхдүүд 2-оос бага цаг ашигладаг хүүхдүүдээс 23% бага гэрийн даалгавар хийдэг гэсэн байна. Даалгавар хийх цагаар утсыг зөвхөн бусад сурагчдаас туслалцаа авах эсвэл хичээлийн талаарх зүйлсийг харахад ашиглагдах хэрэгтэй юм.

Өөрөө учрыг нь олохгүй бодлого нь дээр л эцэг эх нь тусалж байх

Хүүхдийнхээ хичээлд туслахад ямар ч буруу зүйл байхгүй ч зөвхөн түүний чадахгүй асуудал дээр л туслах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд тань өөрөө хийж чадаж байвал үргэлж туслахаас зайлсхийж байгаарай. Шүүмжилж эсвэл уурлах нь нөхцөл байдлыг улам дордуулах бөгөөд хичээлийг нь тайлбарлаж өгөх нь зүйтэй юм.

Хүүхэд тань ойлгохгүй, гацчихвал түр амралт санал болгох

Бодлогоо ойлгохгүй гацах үе хүн бүрд л байдаг, тэр тусмаа ядарчихсан бол шүү дээ. Хэрвээ ийм асуудал тулгарвал түр амархыг түүнд санал болгоорой. Ингэснээр тэрээр хэсэг хугацааны дараа ахин төвлөрч хичээлээ илүү сэргэг ухаанаар хандах юм.

Хамтдаа унших

Өөрийгөө үлгэр дуурайлал болгон хүүхдэдээ сурахад туслах нь маш зөв арга. Хүүхэд тань дөнгөж сургуульд явж эхэлсэн бол хамтдаа уншиж байх хэрэгтэй.

Шагнал өгөх

Мэргэжилтнүүд хүүхдээ урамшуулахын тулд шагнал өгөх нь зүйтэй гэж үздэг. Магадгүй даалгавар болгоны дундуур 15 минут утас ашиглахыг зөвшөөрөх гэх мэтээр шагнах нь зүйтэй юм. Мөн та хүүхдийнхээ сонирхлын даагуу өөрийн шагналын аргуудыг бүтээгээрэй.