Японд сургуулийг амьдралын том алхам хэмээн үздэг учраас улс даяараа нийт 200+ давсан олон сургуультай байдаг. Японы сургалтын систем бусад улстай зарим талаараа адилхан ч хэд хэдэн чухал системтэй ажээ.

4 дүгээр анги хүртэл нь шалгалт авдаггүй

Хачирхалтай санагдаж байгаа ч мэдлэг олгохоосоо өмнө соёлд сургадаг. Тэдний зорилго бол эхний 3 жил хүүхдийнхээ ааш зан болон соёлд сургах бөгөөд мэдлэгээр нь ангилахыг хүсдэггүй байна.

Хэрхэн эелдэг, өрөвч, энэрэнгүй байхыг зааж бусдыг хүндэлж, байгаль орчин болон амьтан хайрлахыг заадаг байна.

Сургуулиа өөрсдөө цэвэрлэдэг

Бусад улсын сургуульд цэвэрлэгч болон асран хамгаалагч нь цэвэрлэдэг бол Японд хоолны газар, угаалгын өрөө, ангийн ариун цэврийг сурагчид хариуцдаг.

Японд хамтдаа цэвэрлэгээ хийх нь нэгэндээ туслах соёлыг заадаг хэмээн үздэг. Мөн бусдын хөдөлмөрийг хүндэлж сурдаг ажээ.

Багштайгаа хамт ангидаа хоолоо иддэг

Бусад улсад багш, сурагч хамтдаа хоол идэх нь зүй ёсонд таарахгүй байж болох ч Японд энэ нь багш сурагчийн харилцааг сайжруулдаг гэж үздэг. Хамтдаа хооллох үед амьд харилцаа үүсч гэр бүлийн уур амьсгалтай болдог байна.

Сургуулийн дараах сургалтанд суудаг

Сургуулийн дараах сургалт нь Японд хамгийн алдартай. Өдөрт 6 цаг хичээлд суусны дараа уг сургалтанд суудаг байна. Амралтын өдөр эсвэл сургуулийн амралт эхэлсэн ч сургалтанд сууж дараа дараагийн сургуульд тэнцэх бэлтгэлээ хийдэг байна.

Бүх сурагчид заавал дүрэмт хувцас өмсдөг

Дүрэмт хувцас өмсөх нь сурагчдын харилцааг сайжруулж нэгдмэл байдлыг үүсгэдэг гэж үздэг.