Хүүхдүүд тоглоомын талбайг орхиж явах дургүй эсвэл найзындаа тоглож үлдэх дуртай байдаг билээ. Харин эцэг эх нь явах цаг болсныг хэлэх үед хүүхдүүд зөрүүдлэх нь энүүхэнд. Харин ийм нөхцөл байдал үүссэн үед хийж болох арга байдгийг та мэдэх үү?
Сонголт өгөх

Тоглоомын талбайгаас явах цаг болсныг хэлэхийн оронд сонголт хийх боломжийг олгоорой. Асуултын гол утга нь гэртээ харих явах цаг болсон ч түүнд сонголт хийж давуу эрх эдлэх боломж байгааг ойлгуулах юм.
Явахын тулд хөгжилтэй арга сэдэх
Тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, гэрээсээ явахад сүртэй асуудал байхгүй ч хүүхдүүдийн хувьд уйтгартай, стресс дагуулсан үйл явдал юм. Тиймээс та хөгжилтэй хэлбэрээр зохион байгуулж стресс багатай болгох хэрэгтэй юм.
Тэднээс тусламж хүсэх

Хүүхдүүд эцэг эх, ах эгч нартаа тусалж чухал даалгавар гүйцэтгэх дуртай байдаг. Гэртээ харих замдаа машин дотор ямар нэг даалгавар өгснөөр тоглох талаар мартаж даалгавар гүйцэтгэхэд сэтгэл шулууддаг байна.
Үлгэр дуурайлал үзүүлэх

Явах цаг болчихсон ч хүүхэд тань хөгжилдөж дуусаагүй бол та ч гэсэн хамт тоглоомыг нь тоглоорой. Ингээд 10 минутын дараа явах цаг болсныг хэлвэл түүнд илүү хөнгөн тусах болно.