Өглөө, өдөр, орой хооллох ёстой гэсэн эцэг эх, эмээ, өвөөгийн зөвөлгөө байдаг. Өдөрт 3 хооллох нь тухайн өдөр эрч хүчтэй эрүүл байхад тусалдаг гэж үздэг. Хэдийгээр та өдрийн 3 удаа хооллож байгаа ч гэсэн нэг л болж өгөхгүй юм шиг санагдаж байна уу? Магадгүй та зууш, хөнгөн хоол иддэггүй байж болох юм. Ийм манай сайт та бүхэнд хоол идэхдээ зууштай идэх нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг хүргэж байна.

1. Та илүү их амин дэм авна.

Зууш идэх нь таны биед шаардагдах амин дэмийг нөхөж өгдөг байна. Мэдээж биед шаарлагатай байгаа бүх амин дэмийг өдрийн 3 хоолоор нөхнө гэж байхгүй. Харин энгийн бөгөөд зөв арга нь та хоол идэхдээ ямар төрлийн зууш идэхээ шийдэж амин дэмээ нөхөж авах юм. Боломжтой бол 7 хоногийн хувиар гаргаж эрүүл мэнддээ анхаараарай.

2. Хэтрүүлэн идэх нь багасна

Хэтрүүлэн идэх нь эрүүл бөгөөд цаашдын амьдралд муугаар нөлөөлөх боломжтой. Жин нэмэхээс гадна, биед хэрэгтэй байгаа амин дэмийг тухайн өдөр авах боломжгүй болгодог. Зууштай идэснээр та цадах мэдрэмж авч, хэвийн стандарт хэмжээнд иддэг болох болно. Эхний удаад таньд хоол бага мэт санагдах боловч зууш болгоноос идвэл та шууд цадах мэдрэмж авах болно.

3. Тархины үйл ажиллагааг сайжруулна

Амны зугаа гэж та мэдэх байх. Тэгвэл бага эсвэл тохирсон хэмжээнд амттан идэх нь таны ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг сайжруулж байдаг байна.

4. Стресс багасна

Бухимдаж стрессдэх үед таны сахарын хэмжээ буурч биеийг ядрааж эхэлдэг байна. Хэрвээ та тухайн өдөр стресстэй байгаа бол эрүүл мэндэд тустай зууш идэж стрессээ багасгах боломжтой. Үүнд: Самар, үзэм, хатаасан жимс, алим гэх мэт идэх боломжтой.

5. Өдрийн турш сэргэг байна

Өдөр нойр хүрэх нь энгийн үзэгдэл билээ. Ихэвчлэн өдрийн 1-3 цагийн үед хүмүүсийн нойр хүрдэг нь ажлын бүтээмжийг бага зэрэг бууруулж байдаг. Хэрвээ та энэ байдлаас гарахыг хүсэж байгаа бол амны зугаа болгож хатаасан жимс, давсгүй самар идээд үзээрэй.

6. Нийгмийн харилцаа сайжирна

Оксфордын их сургуулийн судалгаагаар хамт хооллох нь аз жаргалыг нэмэгдүүлж, харилцаа холбоог сайжруулдаг болохыг тогтоожээ. Үүнээс гадна хөнгөн зуушаа бусадтай хуваалцах нь шинэ танилтай болоход тусалдаг байна. Энэ нь үнэлж, халамжилж байгааг мэдрүүлж бие болон оюун санаанд сайнаар нөлөөлдөг ажээ.

7. Тайван гүн нойрсоход тусална

Таны унтах цаг болоход бие тань таагүй мэдрэмж төрүүлж байгаа бол тухайн өдөр идсэн хоолнуудаас болж байгаа гэж ойлгож болно. Иймд та хоолоо зууштай идэж амин дэмээ тэнцвэртэй байлгах хэрэгтэй юм. Уураг, амин дэм, кальцийн түвшинг тогтвортой барьснаар орой тайван унтахад сайнаар нөлөөлдөг байна. Мөн та унтахаасаа өмнө халуун сүү уугаад унтвал тайван унтахад туслах болно.

Та юу гэж бодож байна? Та хоолоо зууштай идэх дуртай юу?