Япон эмэгтэйчүүд наснаасаа залуу харагдахын тулд олон зууны турш төрөл бүрийн арьс арчилгааны аргуудыг судалсаар ирсэн байдаг. Олон жил зарцуулсны эцэст хамгийн зөв бөгөөд үр дүнтэй арга бол будааны шүүс арьсандаа хэрэглэх гэдгийг олж мэджээ. Иймд манай сайт та бүхэнд будааны шүүс арьсандаа түрхэх нь яагаад хамгийн зөв бөгөөд эрүүл сонголт болохыг энэхүү мэдээгээр хүргэж байна.

1. Будааны шүүс арьсны хөгшрөлтийг удаашруулдаг

Орчин үед нүүрээ цэвэрхэн байлгах нь өдөр тутамын зүйл болжээ. Хэрвээ та орой бүр будааны шүүсээр арьсаа угаавал үрчлээ багасдаг байна. Цагаан будааны шүүс нь таны арьсны коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлж залуу байлгахад тусална байна.

2. Нарны гэрлээс хамгаалдаг

Цагааны будааны шүүс нь арьсыг сэрүүцүүлэх нөлөөтэй байдаг. Мөн хурц нарны туяанаас хамгаалж ирээдүйд үүсч болох арьсны гэмтлээс сэргийлдэг нь судалгаагаар батлагдсан байдаг байна.

3. Гэмтсэн арьсыг нөхөн сэргээдэг

Гоо сайхны бүтээгдэхүүн арьсанд сайнаар нөлөөлдөг ч санхүү болон үнэ өртөг дээр асуудал дагуулдаг. Үүний оронд та байгалийн гаралтай цагаан будааны шүүс ашигласнаар хатаж гэмтсэн арьсыг сэргээж, үрчлээ багасгаж, цайруулах зэрэг үйлчилгээг нэгэн зэрэг авах боломжтой юм.

4. Нүхжилт болон толбыг арилгахад сайн нөлөөтэй

Нүүрэн дээр гардаг мэнгэ ч юм шиг толбыг нөсөө толбо гэдэг. Нөсөө толбо гоо сайханд муугаар нөлөөлдөг болохоор олон хүмүүс эмчилгээ хийлгэж арилгадаг. Тэгвэл энэхүү толбыг эмчилгээ хийлгүүгээр цагаан булааны шүүсээр арилгах боломжтой байдаг байна.

5. Арьсны тослогийг тэнцвэртэй байхад тусална

Арьсны тослогоос болж олон асуудал гарч ирдэг. Батга, нүхжилт, хатах, үрэвсэх гээд олон муу үр дагавартай байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж болох боловч тэр бүр арьсанд таарах нь ховор. Иймд та туршилтын журмаар 7 хоног будааны шүүс ашиглаад үзээрэй. Будааны шүүс таны арьсны тослогийг тэнцвэржүүлж цаашлаад залуу эрүүл арьстай харагдахад туслах болно.

5. Дотор эрхтэнд сайн нөлөөтэй

Арьсанд зөвхөн хэрэглэх биш харин давхар уух нь таны дотор эрхтэнд сайнаар нөлөөлдөг байна. Шууд утгаараа цагааны будааны шүүс ходоодны хамгийн сайн найз гэж ойлгож болно. Хэрвээ ходоод гэдэс эрүүл байвал таны арьсанд хамгийн сайн нөлөө үзүүлдэг. байна.

6. Цагаан будааны шүүс бэлтгэх заавар

1. 1 аяга будааг сайтар угаагаад 2-3 аяга усанд хийнэ.
2. Тасалгааны температурт 48 цаг байлгана.
3. Будаагаа сайн хутгаж усаа шүүнэ.
4. Будааны усыг тагтай саванд 5-7 хоног хадгална.
5. Үүний дараа арьс, үс, уухаар хэрэглэж болно.