Солонгос соёл, урлаг, кино, олны танил хүмүүс гээд дэлхийн хэмжээнд танигдсан олон зүйл байдаг. Гэвч олон эмэгтэйчүүд байнга асуудаг нэгэн асуулт бол Солонгос эмэгтэйчүүд арьсаа яаж ийм цасан цагаан, эрүүл байлгаад байдаг нууцыг асуусаар ирсэн билээ. Хэдийгээр Солонгос арьс арчилгааны бүтээгдэхүүнээр элбэг ч гоо сайхны нууцаа бүгдийг дэлгэлгүй өөрсдөдөө үлдээжээ. Иймд манай сайт та бүхэнд Солонгос бүсгүйчүүдийн толигор, цэвэрхэн арьсны хэд хэдэн дүрэм, лайфхак хүргэж байна.
1. Будаагаар хийсэн маск

Хэрвээ та Солонгос кинонд дуртай бол гол дүрийн хүмүүс бүгдээрээ цасан цагаан эрүүл арьстай байдаг. Та энийг кинонд зориулсан будалт гэж бодож магадгүй, гэхдээ эртнээс цагаан арьс нь баян чинээлэг, язгууртны илэрхийлэл болж иржээ. Арьс боролж харлах нь бүсгүйчүүдийн хувьд том асуудал байдаг ч үүнийг цайруулах нууц бөгөөд үр дүнтэй арга нь будааны маск ажээ. Мөн одоо ч гэсэн зөвхөн нүүрэндээ бус биедээ ч түрхдэг байна.
2. Амны дасгал тогтмол хийдэг.

Солонгос эмэгтэйчүүд үрчлээний эсрэг нэгэн дасгалыг бодож олсон байна. Өдөрт хэд хэдэн удаа идэвхтэйгээр (А-Е-И-О-У) гэсэн авиа гаргаж дасгал хийвэл үрчлээ, цайралт, цусны эргэлтэнд сайн гэдэгт итгэдэг ажээ.
3. Мицелляр усны оронд гидрофиль тос ашигладаг

Гидрофиль тос нь зүгээр ч нэг анхааралд өртөөгүй бололтой. Гэхдээ хүссэн үр дүнг гаргахын тулд тодорхой хугацаанд хэрэглэх хэрэгтэй байдаг байна. Долоо хоногт 2-3 удаа ашиглана.
4. Гоо сайхны хэрэглэлээ хөргөгчид хийдэг

Тухайн бүтээгдэхүүнийг хамгийн зөв хэрэглэх үе нь хөргөгчинд хийж хүйтэн болгосны дараа ашиглах нь илүү үр дүнтэй байдаг байна.
5. Тонерыг өөрөөр ашигладаг

Солонгос савангийн дуурь үзэх дуртай хүмүүс нэгэн сонирхолтой лайфхакыг анзаарсан байна. Даавуун маскны оронд жирийн хөвөн дискээр маск хийсэн байна. Тоникийг хөвөн дискэнд шингээгээд мэргэжлийн маскны оронд ашиглаж болох ажээ.
6. Будааны шүүсээр нүүрээ угаадаг

Гоо сайхандаа анхаарал тавихад төрөл бүрийн санаанд оромгүй зүйл хэрэг болдог. Тэгвэл хамгийн нийтлэг бөгөөд зөв арга нь будаа угаасан усыг гоо сайхандаа ашиглах аргыг хэрэглэдэг. Эрт дээр үеэс будааны шүүс нь залуужуулдаг мөн арьсанд шим тэжээл өгч нарны хортой туяанд тэсвэртэй болгодог ажээ.
7. Эмгэн хумсны шүлстэй тос хэрэглэдэг

Солонгост эмэгтэйчүүдийн дунд хамгийн алдартай бүтээгдэхүүн бол эмгэн хумсны шүлс орсон маск, тос байдаг. Эмгэн хумс нь арьсны өнгийг сэргээж пигменттэй тэмцэж мөн коллагены түвшинг нэмнэ. За тэгээд таны арьсыг бүх талаас нь дэмжинэ гэж ойлгож болно.
8. Уруулын будагны оронд тинт ашигладаг

Улсдаа алдартай уруулын тинт ашиглахгүй бол өөрийгөө үзэсгэлэнтэй гэж тооцохгүй байх. Уламжлалт уруулын будгийг бодвол тинт нь илүү тогтоц сайтай, хүссэн өнгөө гарган авах боломжтойгоос гадна нүүрийг илүү залуу харагдуулдаг гэж үздэг байна.
9. Кремдээ тос нэмдэг

Солонгос эмэгтэйчүүд хуурай арьсны асуудлыг шийдэх аргыг олжээ. Мэргэжлийн үнэтэй будганд мөнгөө үрэхийн оронд тэд өөрийн дуртай гоо сайхны дурын тосыг кремдээ дусаан түрхдэг байна.
10. Биедээ байнга нарны тос, термаль устай сав авч явдаг

Хэрвээ та цасан цагаан арьстай байхыг хүсэж байгаа бол заавал нарны тос авч явах хэрэгтэй. Солонгос охид бага наснаасаа нарны тос эхэлж хэрэглэнэ, том болоод термаль ус хамт хэрэглэдэг байна. Тос нь арьсны цагаан өнгийг хамгаалдаг бол термаль ус нь арьсыг чийгшүүлж түрхсэн будгийн тогтоцыг барьж өгөх үйлчилгээтэй байдаг байна.
11. Өдөр болгон нүүрэндээ иллэг хийдэг

Иллэг нь таныг залуу байлгахад багагүй үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн энгийн арга нь халуун усанд дүрсэн даавуугаар үрж Тойрог чиглэлд нүүрэндээ иллэг хийдэг байна.
12. 424-ыг ашигладаг

Японы алдартай 424 аргаар 10 минут нүүрээ угаадаг. Энэ төрлийн арчилгааны эхний 4 минут нь нүүрний будаг арилгахад зарцуулагдана, дараагийн 2 минутад нүүрээ хөөсөөр угаана, харин дараагийн 4 минут нь нүүр болон хүзүүний хэсгийг хөнгөхөн контраст шүршүүрт зарцуулагддаг ажээ. Хэрвээ та дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байгаа бол манай сайтаас үзэх боломжтой.