1. Frozen 1,2

Уолт Дисней кино компанийн хамгийн амжилттай төслүүдийн нэг “Frozen” хүүхэлдэйн киноны эхний анги одоогоос 8 жилийн өмнө буюу 2013 онд гарч байсан. Тэгвэл Frozen 2 хүүхэлдэйн кино 1,3 тэрбум ам.долларын ашиг олсноор түүхэн дэх хамгийн амжилттай хүүхэлдэйн киногоор шалгарлаа. Эгч, дүүсийн сонирхолтой адал явдлын тухай өгүүлэх Frozen 2 нээлтээ хийсэн даруйдаа Box office-ийг гурван долоо хоногийн турш тэргүүлсэн юм.
2. The Day after tomorrow (Нөгөөдөр сүүлчийн өдөр)

Дэлхийн цаг агаарын гамшигт үзэгдлийг харуулсан кино үзмээр байвал энэ киног санал болгож байна. 2004 онд гарж байсан энэ кинон Box Office-ыг тэргүүлж байсан бөгөөд $125,000,000 төсвөөр бүтэж $552,000,000 ашиг олжээ.
3. 30 Days of Night (Харанхуйд өнгөрүүлсэн 30 өдөр)

Жинхэнэ хүйтэн аймшгийг мэдрэхийг хүсэж байгаа бол энэ киног санал болгож байна. Киноны үйл явдал нь Аляскад 30 хоногийн турш харанхуй болдог үеэр цус сорогчид ирснээр киноны үйл явдал эхлэх болно. 2007 онд гарж байсан энэ кинон Box Office-ыг тэргүүлж байсан бөгөөд $30,000,000 төсвөөр бүтэж $75,000,000 ашиг олжээ.
4. The Grey (Саарал)

Цасан шуурганд амьд үлдэхийн төлөөх тэмцэлтэй энэхүү кино үзэхийг хүсвэл The Grey киног санал болгож байна. 2012 онд гарж байсан энэ кинон Box Office-ыг тэргүүлж байсан бөгөөд $25,000,000 төсвөөр бүтэж $81,200,000 ашиг олжээ.
5. Snowpiercer (Цас ханзлагч)

Дэлхийн цаг агаар хэт халуун болж хүн төрөлхтөн цас оруулах туршилт буруугаар эргэж мөстлөгийн үе болгосноор энэхүү кино маань эхлэх болно. Энэхүү кино 2 төрлөөр байгаа бөгөөд нэг нь 2013 онд бүтэн кино гарж харин 2021 онд олон ангит хувилбар нь гарсан. Хэрвээ үзэхийг хүсэж байгаа бол 2013 онд гарснаас нь эхлэн үзэхийг зөвлөж байна.
6. TOGO (ТОГО)

Хэрвээ та бодит түүхээс сэдэвлэсэн кинонд дуртай бол ТОГО киног санал болгож байна. Жижиг тосгоны хүүхдүүдийн дунд халдварт өвчин гарснаар ТОГО болон түүний эзэн аюултай аялалд эм авчирахаар явна. 2020 онд гарж байсан энэ кинон Box Office $40,000,000 төсвөөр бүтэж $100,000,000 ашиг олжээ.
Та бүхэнд энэ 6 кино таалагдана гэдэгт итгэлтэй байна. Та Netflix, Univision, Skymedia сангуудаас үзэх боломжтой шүү