Бид ямар нэг бараа авах үед дотор нь ИДЭЖ БОЛОХГҮЙ, ШУУД ХАЯ гэсэн заавартай уут хааяа нэг харагддаг билээ. Энэ нь дотроо цахиурт жел агуулсан уут бөгөөд өөртөө чийг татаж орчноо хуурай байлгах үүрэгтэй байдаг байна. Мэдээж бага насны хүүхэд санамсаргүй идэж магадгүй учраас хол байлгаарай.
Багажны хайрцгандаа хийгээд тоосноос хамгаалж болно

Утсаа норгосон бол хэд хэдэн уутыг хажууд нь тавьж хатаах боломжтой. Энэ нь илүү хурдан хатаах бөгөөд утас эвдрэх аюулыг багасгах болно.

Гутлаа хэрэглэсний дараа нэг нэг уутыг гуталдаа хийж чийг болон эвгүй үнэр орохоос нь сэргийлэх боломжтой.

Машины шил арчигчид хэдийг хавчуулаад шил цантахаас сэргийлээрэй. Өглөө болгон цантахгүй байх болно.

Аялал зугаалганд явах үед хувцас чийгтэж, эвгүй үнэр орсон байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд хэдэн цахиурт жел байхад л хангалттай.

Хөргөгчид хадгалсан ногоо чийгтэж хурдан муудах нь хүн бүрт тохиолддог асуудал. Ногооны хажууд ганцыг тавьж асуудлаа шийдээрэй.

Зурагчин хүний гол зүйл бол мэдээж камер билээ. Халуун, хүйтэнд зураг авах үед камерын дотор хөгц ургаж камер эвдрэх тохиолдол байдаг. Та хэд хэдэн цахиурт жел-ийг камерны цүнхэндээ авч яваарай.
