Уг өвчин нь анхаарал төвлөрүүлэх чадваргүй хэт хөдөлгөөнтэй шинжээр илэрдэг хүүхдийн сэтгэцийн эмгэгийг хэлдэг. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд 2%-20%-д нь илэрдэг.
Дараах шинж тэмдэг илэрнэ:
- Байнгын хөдөлгөөнтэй
- Чихгүй толгой, салан баавгай гэх мэтээр эцэг эх, багшдаа загнуулдаг.
- Хүрээлэн буй эд зүйлийг мөргөдөг, хатгадаг, цохидог
- Хичээлдээ тогтвортой сууж чадахгүй босож суух, үймүүлэх, дэргэдээ сууж байгаа хүүхдийн үсээр оролдох
- Огцом түргэн ууртай
- Бусад хүүхэдтэй нийлдэггүй
- Телевизор үзэж, гар утсаар их тоглодог\дэлгэцийн донтолт\
- Бусдын яриаг гүйцэд сонсдоггүй, хашхирч, өөрийн хүсэл сонирхлыг илүүд үздэг гэх мэт шинжүүд илэрнэ.
Дээрх шинжүүд 3-4 наснаас илэрдэг боловч 6 нас хүрэх үед эцэг эх, багш нар анзаарч эхэлдэг. Хүүхэд өөрөө энэ бүхнийг мэддэггүй бөгөөд эцэг эх, багш нь үймүүлээд, их хөдөлгөөнтэй хүүхэд гэж хэлдэг юм.
Шалтгаан нь: Нийгэм болон гэр бүл дэх таарамжгүй харьцааны харилцан үйлчлэлийн үр дүнд гарах сэтгэл зүйн өөрчлөлтүүд болон тархины үйл ажиллагааны дутмагшил, төрөх үед болон нялх насандаа толгой дoригсон. Хүүхэд байнга өсөж байгаатай холбоотойгоор болон буруу хооллож магни дутагдсан.
Зөвлөмж: Хүүхдийг хөдөлгөөн ихтэй байна хэмээн загнаж болохгүй, хичээл давтах болон хичээллэх хугацааг богиносгож, төвлөрүүлэх чадварыг сайжруулахын тулд хичээлийн урд суулгаж, анхаарал төвлөрүүлэх дасгал хийлгэж, илүүдэл энергийг зөв зарцуулж спортоор хичээллүүлэх, мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна
