Шүдээ өглөө, орой, хоолны дараа угаахгүй үед шүд шарлаж, чулуужиж эхэлдэг. Удаан хугацаанд шарласан шүдтэй байх үед буйл улаалттай болж эхэлдэг. Мэдээж гаднаас нь хархад сайхан харагдахгүй.
Хүнсний сод болон давс

Хамгийн энгийн аргаар эхэлье. Хүнсний сод бол шүд цайруулж бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
Шүдний сойз дээрээ цайны халбагаар хүнсний сод болон чимх давс хийгээрэй. Өөрөөр шүдний оо дээрээ хийж болно. Долоо хоногт ганц удаа уг аргыг хэрэглэхийг анхааруулж байна.
Жүржийн хальс

Жүрж идсэн бол хальсыг битгий хаяарай. Цитрус жимснүүд хүчил агуулдаг учраас шүдний шарыг сайн арилгадаг.
Хальсыг нь шууд шүдэндээ 2-3 минут үрж хэрэглэнэ. Өөрөөр нухаш болгон шүдэндээ түрхэж болно. Аль ч аргыг нь ашигласан заавал шүдээ бүлээн усаар зайлаарай. Долоо хоногт хэд хэдэн удаа хэрэглэж болно.
Гүзээлзгэнэ болон улаан лооль

Гүзээлзгэнэ болон улаан лооль хоёулаа Витамин C ихээр агуулдаг. Хоёуланг нь жижиглэн хэрчиж нухаш болгоод шүдэндээ түрхэнэ. 5 минутын дараа усаар зайлна. Хэрвээ цитрус жимс танд таалагдахгүй байгаа бол үүнийг ашиглаад үзээрэй.
Кокосын тос

Тосоор шүд цэвэрлэх арга нь хамгийн алдартай аргуудын нэг юм. Тос нь шүд цэвэрлэж бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх болно.
1-2 цайны халбага тос амандаа хийж 10-15 минут амаа зайлна. Дараа нь тосоо нулимж гаргаад усаар амаа зайлаарай.