Дэлхийн өнцөг булан бүрт өвөрмөц шийдэлтэй зочид буудал олон бий. Гэвч хамгийн өвөрмөц шийдэлтэй өөр нэгэн буудал нэмэгджээ. Тус буудал ганцхан өрөөтэй бөгөөд тэрхүү өрөө нь ямар ч хана, дээвэргүй, хамгийн ихдээ 2 хүнд үйлчлэх хүчин чадалтай аж. Мэдээж энэ буудалд буух хүмүүсийн гол зорилго бол цэвэр агаарт гарч, өглөө эргэн тойрны үзэсгэлэнт байгалийг харж, орой нь шөнийн оддыг ширтэх юм.

Далайн түвшнээс дээш 6463 фут өндөрт орших Нулл Стерн нь Швейцарийн Альпийн нурууны голд байрладаг. Нэг хоног нь ойролцоогоор 210 доллар болдог.

Шөнийн цагаар уулс, оддыг харах боломжтой цорын ганц буудал.

Шөнийн цагаар уулс, оддыг харах боломжтой цорын ганц буудал.

Ганц үйлчлэгчтэй бөгөөд ойролцоох байшинд амьдарна.

Үйлчилгээнд өглөө, өдөр, оройн хоол багтсан бөгөөд оронд тань авчирч өгнө.

Цаг агаарын байдлаас хамаарч та захиалгаа цуцлах боломжтой байдаг байна.