Сүүлийн үед бидний уух дуртай кофены талаар маш олон худал цуурхал, мэдээлэл яригдах болжээ. Харин үүний зөв бурууг нь тогтоохын тулд мэдээж шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр шийдэх хэрэгтэй. Эрдэмтэд кофе уух нь хор хөнөөлгүй бөгөөд харин ч эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж зүрх судасны өвчнөөс сэргийлдэг гэж тогтоожээ.

Элэгний хатуурлаас сэргийлнэ.

Итали дахь эрдэмтэд кофе уух нь элэгний хатуурлаас 50% сэргийлнэ гэж батлав.

Альцгеймер болон Паркинсоны өвчнөөс сэргийлнэ.

Өдөр болгон кофе ууж хэвших нь Альцгеймер болон Паркинсоны өвчнөөс сэргийлж, тусах магадлалыг багасгадаг гэж үзжээ.

Хорт хавдар тусахаас сэргийлнэ.

Кофе нь судалгаагаар хөхний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлдэг байна.

Кофе нь зүрхэнд сайн

Өдөрт 3-5 аяга кофе уудаг хүмүүс нь уудаггүй хүмүүсээс зүрх судасны өвчин тусах нь бага байдаг.

Цөсний чулуу болон үе мөчний өвчтэй болохоос сэргийлнэ.

Тулай нь бодисын солилцоо муу хүн тусдаг өвчин бөгөөд кофе нь бодисын солилцоог сайжруулж уг өвчнөөс сэргийлнэ.

Биен дэх эсийг сэргээнэ

Кофенд агуулагддаг антиоксидант нь биеийг тэнхрүүлдэг. Кофе нь үрчлээ багасгаж, шингэн болон коллаген дутагдахаас сэргийлнэ.

Өндөр настай хүний булчинг дэмжинэ.

Кофе нь кофейн агуулдаг бөгөөд энэ нь булчинг дэмжиж унаж, бэртэхээс нь сэргийлнэ.

Урт насална

Нас баралтын хувь нь кофе уудаг хүмүүсийн дунд бага байдаг