Ихэнх хүмүүс тансаг зэрэглэлийн олон өрөөтэй байранд эсвэл байшинд амьдрахыг хүсдэг бол Том Маркемс гэх залуугийн хувьд эсрэгээрээ байжээ. Тэрээр зэрлэг байгальд чимээгүй амьдралыг эрхэмлэдэг нэгэн бөгөөд интернетээр байшин хайж байгаад үнэ, байрлал гээд бүх зүйл нь тохирсон гайхалтай санал харжээ.

Худалдаж авсныхаа дараа “Яагаад ийм гоё газарт байгаа байшин ийм хямдхан байсан юм бол?” гэсэн бодол толгойноос нь салсангүй.

Байшинг удаан хугацаанд шинжиж үзсний дараа шаланд нууц зоорь уруу ордог хаалга байгааг харсан юм.

Хаалгыг хадаас, цавуу гээд бүхий л зүйлээр онгойхгүй болтол нь түгжсэн байсан бөгөөд аргаа барсан залуу засварчин дуудан арай гэж онгойлгожээ. Яг онгойх тэр мөчид аймшигтай үнэр 2 залуугийн хамарт цоргих нь тэр.

Өмнөх эзнийх нь эхнэр бурхан болсон учраас байшингаа зарж тэтгэвэртээ гарахаар шийдсэн гэсэн яриа Том-ын толгойд уг мөчид буусан нь түүнийг бүрч их айлгаж байлаа. Ингээд гар чийдэнгээ тусгаж зоорьт юу байгааг харж байтал бүх зүйлийн учир тайлагдав.

Зоорь хэтэрхий их чийгтэй, ус алдчихсан дээр нь аалзаар дүүрэн байсан учраас ийм үнэртэй байсныг тогтоожээ. Хүнсний зоорь гэхэд тавилгагүй, ус дулааны шугам байхгүй байсан бөгөөд эцсийн эцэст уг зоорь ямар зориулалттай байсныг мэдэж чадаагүй юм.