Одоо үед шугам, метр ашиглаад тухайн зүйл ямар хэмжээтэй болохыг асуудалгүй мэдэж болно. Гэхдээ яаралтай үед таньд хэрэгтэй хэрэгсэл байхгүй бол яах вэ? Иймд манай сайт та бүхэнд яаралтай үед хэрэг болох 4 аргыг танилцуулж байна.
1. Гараараа хэмжих арга

Эрт дээр үеэс хүн төрөлхтөн гарын хэсгүүдээ ашиглаж хэмжилт хийж ирсэн байдаг. Хэрвээ таньд хэмжилт хийхэд шугам, метр байхгүй байгаа бол энэ энгийн 6 аргыг тогтоогоод аваарай.
2. Мөнгөн тэмдэгт болон кредит картаар хэмжээ авах.

Яаралтай үед та бэлэн мөнгөөр хэмжилт хийх боломжтой. Гол нь та хэмжээгээ мэддэг байхад болно.
10 төгрөг – 61х125
20 төгрөг – 64х130
50 төгрөг – 66х135
100 төгрөг – 68х140
500 төгрөг – 70х145
1000, 5000, 10000, 20000 төгрөг – 72х150 байдаг.

Хэрвээ бэлэн мөнгө байхгүй бол орчин цагийн хүн болгонд байдаг кредит картаар хэмжилт хийх боломжтой. Кредит карт бүгд нэг стандарттай байдаг болохоор хэмжээ зөрөх боломжгүй юм. Кредит картны хэмжээ (8.5 см x 5.4 cм) хэмжээтэй байдаг.
3. Бичгийн цаас A4

Орчин үед бүх зүйлд стандарт гэж бий. Хамгийн нийтлэг бөгөөд хүн бүрийн мэддэг A4 хэмжээтэй бичгийн цаасаар та хэмжилт хийх боломжтой. (Хэмжээ: 210 мм × 297 мм)
4. Утасны аpp ашиглах боломжтой.

Одоо үед энгийн хэрэглээ бүхэн app-тай болжээ. Хэрвээ та сүүлийн үеийн ухаалаг утастай бол шугам, метр ашиглахгүйгээр камер ашиглан хэмжилт хийж болно.
Та iPhone барьдаг бол Measure нэртэй app бий. Харин Android барьдаг бол Playstore дээр Measure гэж хайгаад өөрт таалагдсан app-ыг суулгаарай.
Та юу гэж бодож байна? Эдгээр аргууд таньд хэр их таалагдаж байна.