1. Хөлний дасгал хийх.

Хөлний булчингаа сунгаж дасгал хийх нь таныг буцаад унтуулахад туслах болно. Хөлний хуруугаа дээш доош нь сайн сунгаж чилээгээ гаргана. Дараа нь хөлөө сайн сунгаж 10 секунд барина. Энэ үйлдлийг 3-4 удаа хийснээр буцаж унтахад сайнаар нөлөөлнө.

2. Тэжээвэр амьтантай хамт унтахгүй байх.

Тэжээвэр амьтантай байх нь бидний амьдралд баяр баясал авчирдагч хамт унтах тал дээр байж болохгүй зүйл юм. Та өглөө сэрэхэд амарсан болохгүй байна уу? Эсвэл шөнө дунд байн байн сэрээд байна уу? Учир нь тэжээвэр амьтантай унтах нь таныг харшилтай болгож биеийг амраадаггүй байна. Унтаж байгаа ч гэсэн таны бие бүрэн гүйцэт унтахгүй байдаг ажээ. Тэжээвэр амьтантай хүмүүсийн 60% нь тэжээвэр амьтантайгаа унтдаг гэсэн судалгаа гарсан бөгөөд бүгд тодорхой хэмжээнд харшилтай, унтаж чадахгүй стресст орсон байна. Хэрвээ та тэжээвэр амьтантайгаа хамт унтдаг бол тусд нь унтуулахыг зөвлөж байна.

3. Шөнө сэрвэл утас биш ном уншаарай.

Шөнө дунд сэрвэл утсаа ухах биш ном уншаарай. Учир нь утаснаас цэнхэр туяа тусдаг болохоор буцаж унтахад муугаар нөлөөлдөг байна. Ном уншвал та төвлөрч буцаж унтахад тусална.

4. Хүйтэн шүршүүрт орох.

Шөнө дунд сэрдэг нийтлэг шалтгаан бол биеийн халуун их байгаатай холбоотой. Биеийн халуун их байх үед буцаж унтах юу л бол иймд та шүршүүрт орж биеийн халуунаа буулгаарай.

5. Үнэртэй лаа, цай

Хэрвээ та олон удаа шөнө дунд сэрээд байгаа бол хамгийн зөв арга хэмжээ үнэртэй лаа, цэцэгний хандтай цай уугаарай энэ нь таны биеийг амрааж дахин дахин сэрэхгүй байхад туслах болно. Эсвэл унтахаасаа өмнө хэрэглэж болно.

6. Оймс өмсөх

Энэ бол хамгийн хуучин бөгөөд үр дүнтэй арга. Шөнө бидний хөл маш мэдрэг болдог хөлний булчин гэнэт татаж гижигдэж байгаа юм шиг болж байсан уу? Тэгвэл оймс өмсөөд унтаад үзээрэй энэ нь булчинг барьж тайван унтахад туслах болно.

7. Ямар нэгэн зүйл хийх.

Шөнө сэрвэл зүгээр хэвтэх биш босоод өөрт хэрэгтэй юм хийгээрэй. 20 минутын дараа буцаад нойр тань хүрэх болно.