Хүн нойроо шөнө, оройн цагаар хамгийн сайн авч өдөр нь эрч хүчтэй байх хэрэгтэй байдаг. Гэвч нойргүйдэл эсвэл бусад шалтгааны улмаас унтаж чадахгүйд хүрч ядарч эхэлдэг билээ. Хэрвээ танд уг асуудал тулгарч байгаа бол эдгээр техникийг заавал ашиглаад үзээрэй.
Шөнө гэнэт сэрчихвэл булчингаа чангалах арга

Шөнө гэнэт сэрээд буцаж унтаж чадахгүй, хэдэн цаг ч оролдоод болж өгөхгүй байна уу? Тэгвэл:
Хөлийн хуруунаас авахуулаад дух хүртлээ булчингаа суллаарай
Сулласны дараа булчингаа 5 секунд чангалаарай
Сэрүүн өрөөнд унтах нь хар дархаас сэргийлдэг
Шөнө сайн унтах гол түлхүүр нь сэрүүн өрөөнд унтах юм. Та шөнө сэрээд байвал магадгүй таны өрөө халуудаад байх талтай.
Өрөөний температур 18.3°C байх хэрэгтэй гэж үздэг ч хүний биеийн температур шөнө буурч эхэлдэг учраас эмч нар өрөөгөө 15.5°C – 19.4°C байлгавал хүн илүү сайн унтдаг хэмээн зөвлөж байна.
Өдөр 15:00 цагаас хойш унтахгүй байх
Ихэнх хүмүүс өдөр нь бага зэрэг унтаад шөнө сайн унтаж чаддаг. Гэвч танд нойргүйдэл байдаг эсвэл ямар нэг байдлын улмаас унтаж чадахгүй байгаа бол өдөр урт хугацаанд унтаж болохгүй. Өдөр амрахыг хүсэж байгаа бол эдгээр дүрмийг дагаарай:
Өдөр унтахыг хүсвэл 10-20мин унтах. Хэрвээ удаан унтвал сэрэх үедээ ядарсан байх болно.
15:00 цагаас хойш унтахгүй. Зөвхөн орой унтах.
Өдөр унтахдаа чимээ шуугиангүй сэрүүн харанхуй газар унтах.
Гэдсээрээ амьсгалж хурдан унтах

Уг аргыг диафрагмын амьсгал гэж хэлдэг бөгөөд цээжээрээ амьсгалахын оронд гэдсээрээ амьсгалж тайвшруулдаг.
Амьсгалаа сайтар гаргана.
Хамраараа 4 секундын турш амьсгал авна – гэдэс цүдийж ирнэ.
Амьсгалаа 7 секунд барина.
Амаараа 8 секунд амьсгалаа гаргана. Эхнээс нь 4 удаа давтаж хийнэ.