Та эдгээр асуултад хариулж чадвал та сэтгэн бодох чадвар сайтай хүн байна гэж үзэх болно. Эхлээд асуултыг уншиж доош гүйлгэхгүйгээр хариулахыг хичээгээрэй. Асуултын доор хариулт бүрийг бичсэн байгаа.

Хэн нь ээж нь вэ?

Зураг руу харж хэн нь ээж нь болохыг олоорой.

Нэгэн өрөөнд бие биерүүгээ харж суусан хоёр эмэгтэй байв. Голд нь хүү сууж байна.

Хариулт

Хүүгийн ээж нь зүүн талд сууж байгаа. Хөл нь хүүрүүгээ чиглэсэн байгааг харж болно.

  • Ээж нь хүүгээ хамгаалах гэсэн ээжийн зөн совин юм.
  • Эмэгтэй урагш бага зэрэг бөгтөр байна. Энэ нь бас л хүүхдээ хамгаалах гэсэн байрлал юм.
  • Хүү ээжрүүгээ харж тоглох ба илүү тухтай байгааг илэрхийлж байна.

Шинэ жилийн нууц

12-р сарын 31нд цагдаа айлын хаалга тогшив. Гэрийн эзэн нойрмоглон хаалга онгойлгов. Цагдаа: “Өчигдөр танай хөрш танайд ирж баяр тэмдэглэсэн. Харин тэр хооронд та гэр лүү нь орж үнэтэй эд зүйл хулгайлсан гэж хэллээ” гэв.

Гэрийн эзэн: “Худлаа, манай гэр бүл гэртээ байгаагүй, найзындаа байсан, гэрээ ч олигтой чимэглэж чадаагүй” гэж хэлэв.

Цагдаа: Ойлгомжтой, танай хөрш худлаа ярьсан байна гэж хэлжээ.

Цагдаа хэрхэн худалчийг олсон бэ?

Хариулт

Зул сарын модоо тогонд залгаагүй, нэг гэрлийн чийдэн нь байхгүй байсан. Гэрээ яаравчлан чимэглэж, гэрлийг нь асааж үзээгүй нь харагдаж байсан.