Гоо сайхан гэдэг ойлголт гарсан цагаас эхлэн олон төрлийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бүтээгдэхүүн гарч эхэлсэн билээ. Олон хувцас биднийг үзэсгэлэнтэй харагдуулах боловч бага багаар эрүүл мэндийг муутгаж байдаг байна. Иймд манай сайт та бүхэнд эрүүл мэндийг аажмаар муутгаж байдаг 8 гутал, хувцасны талаар мэдээ бэлтгэлээ.
1. Нарийн хошуутай туфль

Нарийн хошуутай туфль бүсгүй хүнийг гоё харагдуулдагч өндөр өсгийт гуталтай адил сөрөг талтай юм. Нарийн хошуутай туфль хурууг шахаж цусны эргэлтийг хааж өөрчлөх болно. Мэдээж таны биеийн жин хөлний хуруун дээр ирж байгаа болохоор цэврүү, эвэр үүсэх шалтгаан болж хурууны завсрын мэдрэлийн гэмтэл үүсгэдэг байна.
2. Томдсон гутал

Хэрвээ анзаарч байсан бол олны танил одууд арга хэмжээн дээр ирэхдээ 1-2 размераар томдсон гуталтай ирж байхыг харсан биз ээ. Мэдээж энэ нь хөл өвдөх, цэврүү үсрэхээс хамгаалж байгаа бөгөөд хөл барихгүй, цусны эргэлтэнд муугаар нөлөөлөхгүй тухтай байлгана. Гэхдээ размер том туфль өмсөхөд алхаа өөрчлөгддөг, учир нь том гутал сугараад уначих байх гэж эмээдэг учраас хуруунуудаа байнга хавчдаг. Энэ нь хөлийн уланд асуудал үүсгэж цаашлаад өвдөг, нуруу, хүзүүнд нөлөөлдөг байна.
3. Хуванцар материалаар хийсэн гутал

Загвар хөөдөг хүмүүсийн шинэ сонголт болоод байгаа хуванцар гутал тренд болоод байгаа билээ. Гэхдээ энэхүү гутал тийм ч таатай биш ажээ, учир нь ямар ч агаарын солилцоо байхгүй тул гутал дотор мөөгөнцөр, бактери үүсэх, их хөлрөх, амархан цэврүүтдэг байна.
4. Балетк гутал

Байнга өмсөхөд тийм ч таатай биш гутал. Хөлд ямар ч дэмжлэг өгөхгүй учраас өвдөг, нуруунд бүх ачаалал ирнэ. Мөн ул нь маш нимгэн учир чулуутай газар явах эсвэл хурц үзүүртэй зүйл төвөггүй орно.
5. Хүнд гоёлын чимэглэл

Том хэмжээтэй гоёл дэгжин харагдуулдаг ч сөрөг тал бий. Жишээ нь том хэмжээтэй ээмэг ямар нэгэн зүйлд тээгэлдвэл чихийг тань сэтлэх аюултай. Мөн хүнд жингээс болж чих сунаж наснаасаа эрт хөгшин харагдуулах нь бий.
6. Биеийн өө дарагч бүх төрлийн дотуур хувцас

Биеийн өө дарагч дотуур хувцас олон хүмүүсийн сонголт байсаар ирсэн. Гэвч таны биед тохироогүй дотуур хувцас эрүүл мэндэд муугаар нөлөөлж болно. Хэтэрхий бариу хувцас арьс цочроох, хаван үүсгэх, цус боох зэрэг сөрөг талуудтай.
7. Бариу хувцас

Бариу дотуур хувцастай адил гадуур бариу хувцас адил үр дагавартай. Хамгийн нийтлэг тохиолддог нь ходоодны үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулдаг байна.
8. Хэт өндөр суудалтай өмд

Өндөр суудалтай өмд удаан хугацаанд өмсвөл нуруу, булчингуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд цаашлаад суларсан булчин бүх зүйлд эмзэг болдог байна.