Том хэмжээтэй нисэх онгоц жолоодох нь өөрийн гэсэн ашигтай талтай байдаг. Эдгээр зүйлсийг нисгэгчид хүн бүрд хэлээд байдаггүй бөгөөд өнөөдөр та бүхэн мэдэж авах болно.
Унтаж амрах унтлагын өрөө

Хэрвээ нислэг хийх хугацаа 6 цагаас их байвал нисгэгчид унтаж амардаг байна. Нисэх онгоцонд ихэнхдээ нисэх багийнханд зориулсан 2 унтлагын өрөө байдаг.
Нэг нь онгоцны урд талд, нөгөө нь ард талд байдаг. Үйлчлүүлэгч нарт мэдэгдэхгүй нь тулд агуулахын өрөө шиг хийсэн байдаг байна.
Амарч байх үедээ ашиглах шүршүүр болон угаалгын өрөө

Том нисэх онгоцонд, нислэгийн багийнхан амарч байх үедээ ашиглаж болох шүршүүр болон угаалгын өрөө байдаг. 14-16 цагийн урт нислэг хийх үед эдгээр зүйлсийг ашиглах зайлшгүй шаардлагатай тулгардаг.
Яаралтай үед ашиглах хүчилтөрөгчийн маск

Агаарт нисэх нь олон олон ашиг тустай ч сул тал мөн байдаг. Онгоц доторх даралт yHax үед хүн бүрд хүчилтөрөгч хэрэг болдог ба нисгэгч нарт тусгай масктай байдаг. Нисгэгч нарын маск бусдаас их хүчилтөрөгчтэй байх ба энэ нь нислэгийн үед хамгийн их хэрэг болох зүйл юм.
Видео камер
Нисгэгч бүр агаарын цамхагтай үргэлж холбоотой байж мэдээлэл солилцох ёстой байдаг. Харин зарим онгоц нь видео камертай байх бөгөөд энэ нь агаарын цамхагт маш их хэрэг болдог байна.
Онгоцноос яаралтай гарах олс

Нисгэгч бүрд яаралтай үед ашиглаж онгоцноос түргэн гарах олс байдаг. Олсыг сайтар зангидсан байдаг учраас гулгаж гарахад тохиромжтой.