Зөв хоол хүнс хэрэглэх нь эрүүл орших үндэс билээ. Гэсэн ч олон төрлийн хоол хүнс гарснаас болж бид болохгүй хүнсүүдийг хооронд нь хольж идэх тохиолдол гарсаар байна. Манай сайт та бүхэнд хооронд нь хольж идэж болохгүй 5 төрлийн хүнсний хослолыг танилцуулж байна.

1. Гахайн мах болон өндөг

Дэлхий нийтээрээ мэдэх сонгодог өглөөний цайнд утсан гахайн махыг шарсан өндөгтэй хамт идэх дуртай. Гэвч энэ хоолны хослол нь эрүүл мэндэд тийм ч таатай байдаггүй аж. Учир нь энэ хоёр хүнс уургийн агууламж өндөртэй бөгөөд хамтад нь хэрэглэвэл хоол боловсруулах үйл ажиллагааг удаашруулдаг байна. Иймд та өндөгтэй хамт нүүрс усаар баялаг хүнс хамт хэрэглэх харин гахайн махыг харин авокадо зэрэг хүнсний ногоогоор орлуулаарай.

2. Тараг болон жимс

Жимсийг дангаар нь хэрэглэх нь хэвийн боловч тарагтай хамт хэрэглэвэл ходоодонд исгэлэн болж сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд та жимсний оронд самар, төрөл бүрийн үртэй хольж идвэл илүү эрүүл байх болно.

3. Сүү болон жүржийн шүүс

Хэрвээ та өглөөний цайндаа сүү болон жүржийн шүүс хольж хэрэглэвэл тэр дороо ходоодоо хямруулах болно. Учир нь жүржний хүчил сүүг исгэж зарах явцыг удаашруулдаг аж. Хэрвээ та хольж хэрэглэсэн бол таны ходоод 2-6 цаг хямрах боломжтой.

4. Төмс болон бургер

Танд утгагүй мэт сонсогдож байгаа байх. Учир нь төмс нь их хэмжээний уураг агуулдагч бага илчлэгтэй. Зарим мэргэжилтнүүд төмстэй бургер захиалахын оронд 2 ширхэг бургер идсэн нь илүү дээр гэж үздэг.

5. Ус болон хоол

Нэг аяга ус, цай хажуудаа тавиад хооллох нь энгийн байдаг л зүйл. Гэхдээ идэж байхдаа ус уувал шүлс ялгарах хэмжээ буурч, хоол боловсруулах процесс удааширдаг аж. Ингэснээр жин нэмэх бас нэгэн шалтгаан болдог байна.