Тэд хичнээн алдартай, баян байсан ч зарим одууд жирийн хүмүүс шиг амьдрахыг илүүд үздэг. Тэд олны анхаарлын төвд ороогүй үедээ ч баян цатгалангаас илүү энгийн амьдрахыг сонгодог бөгөөд зарим нь бидэн шиг мөнгөө ч тоолдог. Тэгвэл бид баян, ядуугийн хооронд ялгаа байдаггүйг амьдралын хэв маягаар нотолж байгаа дараах олны танил хүмүүсээр батлан хүргэж байна.
1. Билл Гейтс

Дэлхийн хамгийн том баячуудын нэг Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс хүссэн бүхнээ хийж чадах хүн билээ. Гэвч түүний бургер идэхээр оочирлож байгаа зураг сошиалд орчинд тарсан юм. Мэдээж олон хүмүүс анх хараад итгээгүй ба харин ч эсэргээрээ Билл Гейтс энэ газраас бургер авч идэх дуртай ажээ. Хэд хэдэн хүн үүнийг батлан хэлсэн бөгөөд Билл Гейтс өөрөө хүртэл аяга тавгаа угаадаг гэдгийг батлан хэлжээ. Сүүлд Билл Гейтсээс энэ талаар асуухад (Тиймээ би орой болгон өөрөө аяга тавгаа угаадаг) гэсэн байдаг.
2. Сара Мишээл Геллар

Сара Мишээл Геллар мөнгөний үнэ цэнийг мэддэг хүн болохоор маш энгийн амьдралаар амьдардаг гэнэ шүү. Тэрээр $30 сая долларын хөрөнгөтэй ч гэсэн хямдралтай дэлгүүрээс юм авч сонингийн хямдралтай купон хүртэл хайчилдаг байна.
3. Мариска Харгитая

Олон ангит киногоор амжилт олсон тэрээр бүсээ чангалах хэрэгтэй болсон байдаг. Тэрээр хэлэхдээ: Би маш их credit карттай байсан. Жүжигчин байхад мөнгийг маш их олдог ч маш хурдан алддаг юм байна лээ. Одоо би мөнгийг хуучин шигээ үрэхээ байсан. Хэт их үнэтэй зүйлс ямар ч хэрэггүй гэдгийг ойлгосон юм.
4. Хилари Сванг

Хилари Сванг бага байхад нь эцэг эх нь салсан бөгөөд ээжтэйгээ хамт хэцүү нөхцөлд амьдарч байрны төлбөрөө хийж чадахгүй байсан болохоор хэсэг хугацаанд машинд өнгөрүүлсэн үеч байжээ. Жүжигчний карьер эхлүүлсэн тэрээр Million Dollar Baby киногоор амжилтанд хүрч, Оскарын 2 шагнал авч насан туршид нь хүрэлцэхээр мөнгөтэй болсон юм. Гэвч тэрээр энгийн амьдралаар амьдарч байгаа гэнэ шүү. (Хэрвээ та миний шүүгээг нээгээд үзвэл үнэтэй брэндийн хувцас олох нь юу л бол загварлаг байхын тулд заавал брэндийн хувцас өмсөх шаардлаггүй) гэж хэлжээ.
5. Хатан хаан Элизабет

Хатан хаан Элизабет энгийн амьдрах ямар чухал вэ? Гэдгийг жинхэнэ мэддэг хүн бололтой. Тэрээр олон төрлийн өнгөлөг хувцас өмсдөг ч муудсан хувцсаа дахин боловсруулж өмсдөг гэнэ шүү. Зурган дээр харагдаж байгаагаар хямдхан халаагуур ашиглаж цахилгааны мөнгөө хэмнэхийн тулд 40 ваттын чийдэн хүртэл хэрэглэдэг байна. Хатан хаан Элизабет мөнгөн дээр маш нарийн ханддаг бөгөөд 30 жил хэрэглэж байгаа гар цүнхтэй гэнэ шүү.