Хүүхэлдэйн киног төгс болгохын тулд олон олон хүмүүс маш их цаг зарцуулан ажилладаг билээ. Киноны нээлт болохоос өмнө хэд хэдэн удаа алдааг шалгадаг ч яалтчгүй алдаа хийчихсэн байх нь тэр. Ингээд хүмүүсийн үзэх дуртай хүүхэлдэйн кинонд ямар алдаа нуугдаж байдгийг харцгаая.
Шидэт 8 бөмбөг

Пиксар компаний алдарт бүтээл болох Тоглоомын түүх кинонд Энди пицца авахаар явах хооронд Вуди болон Базз хоёр ширээн дээр үлддэг хэсэг гарддаг. Тухайн мөчид ширээн дээр юу ч байхгүй цэвэрхэн байх бөгөөд дараагийн үзэгдэл дээр гэнэт 8 бөмбөг Вуди-гийн хажууд гарч ирдэг.
Үнсгэлжингийн ханцуйвч алга болдог

Үнсгэлжин хүүхэлдэйн киноны сүүлийн үзэгдэл дээр, гол дүр маань бүх хүмүүст баяртай гэж хэлэх үед түүний даашинз урт ханцуйвчтай харагдана. Харин дараагийн үзэгдэл дээр түүний ханцуйвч ид шидийн мэт алга болдог байна.
Хөгжимчид алга болдог

Лило ба Стич киноны бүжиглэдэг үзэгдэл дээр 2 хөгжимчин тайзны ард харагддаг билээ. Харин дараагийн үзэгдэл дээр гэнэт алга болдог байна.
Хөгжмийн зэмсэг өөрчлөгддөг

Ахиад Лило ба Стич дээр тайзны ард байрлах хөгжимчид бүжиг дуусах хүртэл нэг л зэмсэг ашиглан хөгжим тоглодог. Харин удалгүй уг хоёр хөгжимчин хоорондоо ярилцах үед тэс өөр зэмсэг барьчихсан байгааг харж болно.
Гарны төмөр алга болсон

Рапунзель Флинн-тэй ярилцах гээд очих үед Флинн хүлэгдсэн байгааг харж болно. Харин үзэгдэл өөрчлөгдөх үед Флинны гар дахь төмөр гэнэт алга болдог. Дараагийн үзэгдэл дээр төмөр нь ахиж гарч ирдэг ажээ.
Лусын дагина дээрх сэрээ

Лусын дагина хүүхэлдэйн кино дээр Ариель усан онгоц дотроос сэрээ олдог. Ариель сэрээг хардаг эхний үзэгдэл дээр сэрээ нь 4 шүдтэй байдаг. Харин Ариель сэрээг барих үед 3 шүдтэй болж харагддаг байна.