Өдөр бүр бидний эргэн тойронд олон төрлийн зүйлс байдаг. Тэгвэл эдгээр зүйлс анх юунд зориулж бүтээгдэж байсаныг үзээд та лав итгэхгүй байх. Тэгвэл манай сайт та бүхэнд дараах 8 бүтээгдэхүүн анх ямар зориулалтаар бүтээгдэж байсныг хүргэж байна

1. Бөмбөлөгтэй малгай

Бөмбөлөгтэй малгайг анх 18-р зуунд толгой хамгаалах зориулалтаар Францын далайчид өмсдөг байжээ. Далайчид тавцан дээрээс унаж толгойгоо гэмтээхгүйн тулд бөмбөлөгтэй малгайг гар аргаар хийдэг байсан байна. Удалгүй энэхүү малгайн шинэ загварын чиг хандлага болж одоо хүн бүрийн дуртай малгай болжээ.

2. Чупа Чупсийн дөрвөлжин нүхний нууц

Яагаад модон чихэр ишин дээр дөрвөлжин нүхтэй байдаг юм бол гэж хүүхэд байхдаа хүн бүр бодож байсан байх. Учир нь модон чихэр хийхийн тулд дөрвөлжин нүхрүү хайлсан шингэн чихэр орж дугуй чихрийг тогтоох бэхэлгээ болж өгдөг байна. Чихэр гүйцэт хатуу болох үед бидний мэдэх модон чихэр бэлэн болдог ажээ.


3. Нугалаатай өмд

Анх өмдний нугалаа загварын зориулттай биш харин гадаадад өмдний хэв алдуулахгүйгээр экспортлох зориулттай байжээ. Учир нь 19-р зууны төгсгөлд Европын хувцасны үйлдвэрүүд ихэнх бүтээгдэхүүнээ гадаадад экспортолж эхэлсэн байдаг. Гэвч өмдийг экспортлох үед өмдөнд үрчлээ үүсч авч буй хүмүүст таалагдаагүй байна. Иймд үйлдвэрээс гарах үед нь тусгайлан нугалаа үүсгэж зөв эвхэлттэй экспортолж эхэлснээр асуудалыг шийдэж чаджээ. Одоо харин энэхүү энгийн шийдвэр нь орчин үеийн загварын шийдэл болсон билээ.


4. Үүргэвч дээрх нүх

Олон үүргэвчин дээр энэ жижиг арьсан нөхөөс байдаг. Тэгвэл энэ нь аялалд явах үед хамгийн их хэрэг болно. Нүхийг ашиглаж цүнхэнд багтах боломжгүй гутал, багаж хэрэгсэлийг уяа ашиглаж үүрч явах боломжтой юм. Одоо үед яг ямар зориулттай болохын хүн бүр мэдэхгүй болжээ.


5. iPhone дээрх камерын линз болон гэрэлний хоорондох нүх

Энэ жижиг нүхийг туслах микрофон гэдгийг цөөхөн хүн мэддэг. Энэ нь бичлэг дээрх дууг илүү тод болгож, Siri-д тухайн өгүүлбэрийг ойлгоход тусалдаг бөгөөд үндсэн микрофоноор дуу чимээний арын шуумыг багасгадаг байна.


6. Heinz кетчупны савны 57 дугаар ямар учиртай вэ?

Энэ нь дизайны нэг хэсэг эсвэл ашигласан орцын тоо юм шиг санагдаж магадгүй юм. Хэрвээ кетчуп гарахгүй байвал 57 дэрээд шахаад үзээрэй илүү амархан хурдан гарах болно. Мөн 57 нь Hienz компаний үүсгэн байгуулагчийн азын тоо юм. Тэрээр бүх бүтээгдэхүүндээ энэхүү азын тоогоо оруулсан ажээ.


7. Гоо сайхны бүтээгдэхүүн болгон дээр байдаг тэмдэгний нууц

Бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний савалгаан дээр 6М, 12М, 24М гэсэн тэмдэг байдаг. Үүний утга нь бүтээгдэхүүний дуусах хугацааг илэрхийлж байгаа юм. Энэ нь маш энгийн заль бөгөөд тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн сараас эхлээд муудаж эхлэнэ гэсэн үг тэрнээс задалснаас хойш дуусах хугацаа явж эхэлнэ гэсэн үг биш ажээ. Иймд та үйлдвэрлэсэн огноог заавал 6М, 12М, 24М гэсэн тэмдэгтэй харьцуулж харж байгаарай.


8. Цаасны х.у.т.г.а

Цаасны х.у.т.г.а.н.ы арын хэсгийг аваад х.у.т.г.а.а аюулгүй хугалахад туслах жижиг хэрэгсэл байдгийг та мэдэх үү.