Хэрвээ бид бага зэрэг чөлөөт сэтгэлгээтэй байвал бидний эргэн тойронд ажил хөнгөвчлөх олон аргууд байдаг. Ялангуяа сошиал сүлжээнд олон лайфхакууд байдаг нь олон хүмүүсийн амьдралыг тодорхой хэмжээнд амар болгодог. Иймд манай сайт та бүхэнд гал тогоонд хэрэг болох магадгүй хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг 10 лайфхак хүргэж байна.
1. Савны тагийг өөрөөр тогтоох арга

Савны таг авж тавих нь олон хүмүүст энгийн санагдаж байгаа байх. Гэхдээ тагийг дээш нь харуулж тавих нь ширээг өөх тос болгож таганд бохир оруулдаг байна. Үүний оронд тагийг савны бариул дээр тогтоож болно.
2. Алим зүсэгчээр мөөг хэрчиж болно.

Мээг хэрчих амархан ч хурдан бөгөөд үр дүнтэй арга бол алим зүсэгчээр хэрчих юм. Зүсэгчийн ирний голыг мөөгөн дээрээ тавиад дарахад л хангалттай.
3. Олон мөөгийг нэгэн зэрэг хэрчих арга

Их хэмжээний мөөг хэрчих сонирхолтой арга. Модон шоронд хийсний дараа дээрээс доош чиглэлд хэрч. Дараа нь нөгөө талыг нь дээрээс доош чиглэлд хэрчинэ.
4. Хуванцар савны тагийг хоол хүнс хадгалахад хэрэглэж болно

Хэрвээ хоол хүнс сав байхгүй байгаа бол түр зуур аргалах нэгэн арга бий. Цэвэр ус эсвэл ундааны савны дээд хэсгийг тайрч аваад амаар нь гялгар уутаа шургуулж гаргаад, таглаад болоо.
5. Ургамлын тосны дотор лацыг хаях хэрэггүй

Тосны лацыг бид татаж аваад шууд хаядаг. Үүний оронд тухайн лацыг савны аманд доош нь харуулаад хийвэл тос жижиг завсраар бага гоожно, урьдынх шиг их гарахгүй.
6. Нимбэг, өргөст хэмх, салатны навчийг хүйтэн усанд сэргээж болдог

Голоор нь хуваасан нимбэг, өргөст хэмх, салатны навчийг бага зэрэг зөөлөрсөн байвал мөстэй хүйтэн усанд хийгээд тавиарай. Хэдхэн минутын дараа буцаад шинэ юм шиг болно.
7. Кивиний хальсыг миксер ашиглан авч болно

Киви жимснийг арилгах бага зэрэг хэцүү байдаг. Хэрвээ таньд миксерийн хошуу байгаа бол кивигээ дундуур нь хуваагаад хошууг хийж эргүүлээрэй. Үүний дараа кивиний хальс амархан салах болно.
8. Өндөг шарах өөр нэгэн арга

Үзэмжтэй нүдэлж шарсан өндөг идэхийг хүсэж байгаа бол өндөгний цагаан, шарыг салгаж авна. Эхлээд цагааныг шараад хагас болох үед нь өндөгний шараа дээр нь болгоомжтой хийгээрэй.
9. Шинэ лууванг мөнгөлөг цаасаар цэвэрлэж болно

Шинэ ургацын лууван цэвэрлэхэд амархан байдаг. Өөр цэвэрлэх сонирхолтой арга нь мөнгөлөг цаасаар бөмбөлөг хийгээд ногоог үрэхэд л бүрэн хальслагдана.
10. Термометрийг тогтоох арга

Термометрийг заавал ашиглах ёстой хоолнууд гэж бий. Хэрвээ та байнга ашигладаг бол энэхүү лайфхак таньд хэрэг болно. Цаасны хавчаарыг хоолны савны амсар дээр хавчаад термометрээ шургуулах боломжтой. Ингээд та заавал термометрийг заавал барьж зогсох шаардлагагүй боллоо.
Та юу гэж бодож байна? Эдгээр лайфхакууд таньд таалагдаж байна уу?