Хаалга онгойлгож өгөх
Машинаасаа залхууралгүй гарч бүсгүйдээ хаалга тайлж өгдөг эрэгтэй хүн хамгийн төлөвшил даруу, боловсролтой хүн байдаг. Найз бүсгүйдээ аюулгүй, тухтай байдлыг мэдрүүлэх нь түүнд хамгийн чухал.
Гэр бүлийн хүмүүстэй нь хамт цагийг өнгөрүүлэх

Найз нөхөдтэйгөө гарч зугаацахаас илүүтэйгээр гэр бүлийн хүмүүстэй нь ярилцаж цагийг өнгөрөөх нь түүнийг жинхэнэ хань болж чадах хүн гэдгийг илтгэдэг.
Хүн бүрд танилцуулдаг

Гэр бүл найз нөхөд нь зөвхөн түүнтэй ярилцах нь эвгүй учраас бүсгүйгээ танилцуулдаг. Бүсгүйдээ үргэлж тухтай байдлыг мэдрүүлэхийг хичээдэг.
Үргэлж хамгаалдаг

Тэр үргэлж хамгаалж байдгийг бүсгүйчүүд тэр болгон анзаардаггүй. Тэрээр гэнэтийн аюулт үйл явдалд үргэлж бэлэн байдаг. Энэ бол жинхэнэ эр хүний дохио юм.
Духан дээр үнэсдэг

Хэрвээ эрэгтэй хүн духан дээр үнэсэж байвал үнэхээр хайртай гэдгээ илэрхийлж байдаг.
Даарах үед гадуур хувцсаа өмсүүлдэг

Мэдээж эмэгтэй хүн өөрийн хувцсаа өмсөж болох ч хүмүүжил сайтай эр хүн хувцсыг нь барьж өгөх эсвэл өөрийн гадуур хувцсаа өмсүүлдэг.