Бид олон давхар зузаан далдлагчаар өөрийнхөө өвөрмөц төрхийг будаад төгс төгөлдөр байхыг хичээж амьдардаг. Гэтэл нүүр будалт нь эргээд бидний тархийг хүүхэлдэй шиг удирддаг бөгөөд хэрвээ бид нүүрээ будахаа байчихвал олон ашиг тустай болоод сэтгэцийн эрүүл мэндэд ч эерэгээр нөлөөлдөг байна.
Будаггүй төрхөө харахдаа танихгүй хүн харж байгаа мэт сэтгэгдэл төрөхөө болино.

Kanebo косметикийн эрдэмтэдтэй хамтарсан судалгаанд нүүрээ будахаас өмнөх эмэгтэй хүний төрх нь өөр хүн харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг бол нүүрээ будсан төрх нь өөрийн шинэ дүр төрхийг бүтээх мэдрэмжийг төрүүлдэг гэсэн байна. Энэ нь будагтай царайгаа эмэгтэйчүүд жинхэнэ өөрийгөө гэж мэдэрдгийг харуулж байна.
Таны арьс наранд илүү тэсвэртэй болно

Зарим гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд арьсыг хуурайшуулдаг түүхий эд орсон байдаг. Жишээ нь Ритинол нь нарны туяанд арьсыг гэмтээдэг учраас зөвхөн шөнийн цагаар хэрэглэхийг зөвлөдөг. Харин гидрогин нь арьсыг толигор болгох үйлчилгээтэй серумд байдаг учраас нарны хэт ягаан туяанд арьсыг илүү эмзэг мэдрэмтгий болгодог.
Тиймээс нүүрээ будаагүй үедээ (SPF) нарнаас хамгаалах үйлчилгээтэй, сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
Нэмэлт будалтгүйгээр чи илүү залуу харагдана

Нүүрээ будаагүй явж байхад залуухан харагдаад, будчихсан үед үеийнхээ хүмүүсээс хөгшин харагддаг нь өөрийн гэсэн шалтгаантай. Судалгаагаар нүүр будалт нь дундаж насны эмэгтэйг залуухан харагдуулж, залуу эмэгтэйг хөгшин харагдуулдаг гэжээ.
Нэмж хэлэхэд ихэнх хүмүүс нүүр будалтыг насанд хүрсэн хүмүүсийн хэрэглээ гэх хандлагатай байдаг учраас биднийг нүүрээ будахад тэд ухамсарлахгүйгээр хөгшин мэтээр бодчихдог.
Будаггүй байхаас а й ж, арилчихна, урсчихна гэж а й хгүй болно

Гадаа халуун эсвэл бүтэн өдрийн турш хөдөлгөөнтэй байхад хөлрөх нь хэвийн зүйл. Харин таны нүүр битүү будалттай үед өдрийн турш түүнийг хэвээр хадгалах нь жинхэнэ сорилт болдог. Харин будаггүй нүүртэй байхад та хөмсгөө сальфитикаар арчихад л хангалттай.
Байгалиараа байгаа таны төрх таныг илүү нөхөрсөг харагдуулдаг

Nancy Ftcoff Харвардын профессор будаггүй царай төрх нь хүнийг илүү итгэл даасан харагдуулдаг гэсэн байна. Тиймээс итгэл олж хүмүүстэй найрсаг харилцаатай байхыг хүсвэл нүүрний будгаа арилгах хэрэгтэй.
Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг

Нүүр будалт нь бидний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлдэг шидэт эм биш гэдэгтэй сэтгэлзүйчид санал нийлдэг. Бид нүүрээ будсандаа илүү дээр байдаггүй, харин бусад хүний нүдэнд догь харагддаг гэдэгтээ итгэлтэй байдаг учраас юм. Үүнээс харахад уруулын будаг болон өнгөлөгч нь биднийг илүү өөртөө итгэлтэй болгоход тусалдаг ч үр нөлөө нь үүрд үргэлжлэхгүй.
Арьсаа сайхан байлгахад амар хялбар, хямд байх болно

Гоо сайхны бүтээгдэхүүн үнэтэй эсвэл хямд байсан ч таны арьсны сүвийг бөглөх л болно. Хэрвээ арьсны сүв бөглөрсөн тохиолдолд янз бүрийн эмчилгээ шаардлагатай бөгөөд арьсны эмчээс ч зөвлөгөө авах хэрэгтэй болдог.
Хэрвээ нүүрээ бага буддаг бол танд тиймч их эмчилгээ шаардлагагүй. Ихэнх тохиолдолд ус болон нүүр цэвэрлэгч байхад л хангалттай бөгөөд санхүүд ч хэмнэлттэй. Мөн бусад гоо сайхны нэмэлт бүтээгдэхүүн хайх шаардлагагүй болно.