Хэт их үс унах нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тулгардаг нийтлэг асуудал билээ. Ихэнхдээ дааврын тэнцвэргүй байдлаас болдог бөгөөд үүнийг байгалийн гаралтай ундаагаар амархан эмчилж болно. Үс уналтыг багасгахын тулд бид хоолны дэглэм, амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээдэг. Иймд та бүхэнд үс уналтыг зогсоох энгийн үр дүнтэй ундааны жор хүргэж байна. Халгайн навч нь г.ормоныг тогтворжуулж үс уналтыг багасгадаг.

Халгайн навч нь батга, с.арын тэмдэг, түр.үү бул.чирхайн том.рол болон анд.рогенийн илүүдэлтэй холбоотой зүйлийг хянахад тусалдаг байна.

  • 1 литр ус буцалгаж, шилэн саванд хийнэ.
  • ½ аяга хатаасан халгайн навчийг халуун усанд хийнэ.
  • Савыг сайтар таглана.
  • Тасалгааны температурт 4-10 цагийн турш үлдээгээрэй.
  • Өдөрт 1 литр ууна.

Хэрвээ уухад амтгүй байгаа бол сүү эсвэл зөгийн бал нэмж хийж болно. Харин жирэмсэн хүмүүс ууж болохгүй гэдгийг санаарай