Дэлхий дээр эрдэмтэд болоод энгийн иргэдийг ч гайхшруулж байдаг олон олон объект байдаг. Тэдгээрийн ихэнх нь бидний өвөг дээдсээс гаралтай археологийн олдворууд байдаг ажээ.
Теотихуакан, Мексик

Уг газрыг Теотихуакан гэдэг бөгөөд мөн өөрөөр бурхны төрсөн нутаг гэж ч нэрлэдэг. Мексикын нийслэл хот болох Мексик хоттой ойрхон оршдог байна. Одоогоор уг газар нь жуулчдын аялалын газар болсон ч цагтаа 100,000 хүн амтай томоохон хот байжээ.
Дагинсын байшин

Итали улсад маш олон дурсгалт, түүхэн газрууд байдаг бөгөөд тэдний нэг нь Дагинсын байшин юм. Яагаад ингэж нэрэлсэн учир нь уг байшинд хүн биш дагина шиг жижиг биетэн орж чадах хэмжээтэй гэнэ.
Эллора, Энэтхэг

Эллора агуй дах Кайласа сүм нь дэлхий дээрх хамгийн том бөгөөд нууцаар дүүрэн барилгуудын нэг юм. Уг сүмыг цул чулуугаар сийлж хийсэн нь өөрөө гайхалтай юм.
Масүда но ивафүнэ, Япон

Японы Асука мужид нэгэн дөрвөлжин нүхтэй үл мэдэгдэх чулуу байдаг ажээ. Эртны Япончууд уг чулууг хийсэн гэж үзэж байгаа бөгөөд яагаад, юунд зориулж хийснийг хэн ч мэдэхгүй.
Аль Наслаа чулууны хэлбэр, Саудын Араб

Уг чулуу нь Саудын Арабд байдаг бөгөөд жуулчдыг хамгийн ихээр гайхшруулдаг ажээ. Учир нь чулуу газарт бараг хүрээгүй хэрнээ тогтвортой тогтсон байх ба тэг голоор нь шугам татаад зүсчихсэн мэт цэвэрхэн хагаралттай байдаг байна. Яаж ийм зүйл болсныг хэн ч мэддэггүй.