Бид өдөр бүр 00 орж биеийн бяцхан асуудлаа шийдэж байдаг. Мэдээж бид суултуур, шугам хоолой, цэвэрлэх байгууламж гэдэг зүйлтэй байгаадаа цаг тутамдаа баярлаж явах учиртай. Энэ бүхэн байгаагүй бол орчин цагийн бид хэрхэн амьдарч байх байсан бол? Хэрвээ таньд хэцүү санагдаж байгаа бол хуучин цагийн хүмүүс ариун цэврийн асуудлаа хэрхэн шийддэг байсан хараад лав таалагдах нь юу л бол. Иймд манай сайт та бүхэнд хуучин цагийн хүмүүс хэрхэн ариун цэврийн асуудлаа шийддэг байсан талаар сонирхолтой мэдээ хүргэж байна.

1. Зөвхөн нийтийн саун гэж байсан

Ромын эзэнт гүрний үед ард иргэдийн ганц усанд ордог газар нь нийтийн саун байсан. Нийтийн саун нь төрийн өмчийх байсан бөгөөд иргэдийг нийгэмшүүлэх чухал газар гэж үздэг байжээ. Энэхүү нийтийн газруудад хүйтэн, бүлээн, халуун усан сангууд төвлөрсөн төдийгүй дэлгүүр, биеийн тамирын заал, номын сангууд байдаг. Зарим газар нэг дор 1600 хүн хүлээн авах хүчин чадалтай байжээ.

2. 00-д хувийн орон зай гэсэн ойлголт байгаагүй.

Хотын төвүүдэд байрладаг бие засах газар нь ихэвчлэн хотын цэцэрлэгүүдийн хажууд баригдсан байгууламжууд байсан бөгөөд олон хүнийг нэгэн зэрэг байрлуулдаг байжээ. МЭӨ 1-р зуунд Ромчууд үүнийг нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа гэж үздэг ажээ. Одоо үед байж боломгүй явдал бизээ.

3. Нийтийн саун нь хүнтэй уулзах, хоол иддэг газар байсан.

Зарим хүмүүс 00-д суунгаа хүнтэй чатлах, ном унших дуртай байдаг. Тэгвэл эртний Ромчууд угаалгын өрөөнд хооллож, тоглож, шүдээ угаадаг байв. Тэдний хувьд энэ нь байдаг л хэвийн зуршил байжээ. Нийтийн саун нь шинэ хүмүүстэй танилцах, нийгэмших сайхан газар бөгөөд тэнд амттан, дун, хясаа, үхрийн мах, хурга, ямаа, гахай, шувуу, бугын мах идэх дуртай байв.

4. Ариун цэврийн цаас байгаагүй учир дундын ариун цэврийн хэрэгсэл байсан.

Ариун цэврийн цаас нь эртний Ромд хараахан байхгүй байсан тул модон саваанд уясан хөвөнг ашигладаг байжээ. Ромын нийтийн 00-д тусгай ариутгагч хэсэгтэй байсан тул хөвөнг хэрэглэсний дараа давстай ус эсвэл цуутай хувин дотор буцааж байрлуулж ариутгадаг байжээ. Мэдээж энэ нь тийм ч таатай мэдрэмж өгөхгүй бизээ.

5. Гэр бүлд зориулсан саун.

Ромын эзэнт гүрний үед гэр бүлд зориулсан саун байсан. Гэр бүлээрээ гэж байгаа нь зөвхөн таны гэр бүлийн гишүүд биш харин хамаатан садангаараа хамт орохыг хэлж байгаа юм. Энэ нь сүүлдээ уламжлал болсон бөгөөд нэг нэгнийгээ гудамжинд н.ү.ц.г.э.н харах нь энгийн үзэгдэл болсон байжээ.

6. Дундад зуунд гадна зориулалтын 00 байсан.

Дундад зууны үед та гадаа 00-д орохыг хүсвэл шат, гүүр эсвэл бусад олон нийтийн газруудыг л олох хэрэгтэй. Гэвч энэ нь хотыг ариун цэврийн асуудалд оруулж байсан болохоор гадна зориулалтын тусгай 00 хийж эхэлсэн байна. Мэдээж анхны бөгөөд ганц боломжтой байсан шийдэл нь гол мөрөнд б.о.хирдлыг цутгах байсан.

7. Үнэр нь үнэхээр муухай байсан, ялангуяа зун цагт

Зурган дээр харагдаж байгаачлан дээд давхараас бүх хаягдлаа гаргадаг байсан үе. Хэрвээ та түүхэн кино үздэг бол яг энэ төрлийн 00 гардгийг харж болно. Энэ төрлийн 00-ыг зөвхөн хөрөнгө чинээтэй дээдсүүд ашигладаг байсан бөгөөд энгийн иргэдийн тусдаа модон нийтийн 00 байжээ. Мэдээж зуны халуун өдөр тэвчхийн аргагүй үнэртэй болдог.

8. Заавал гараар цэвэрлэнэ.

Азаар бид 18-р зуунд суултуур гэх зүйлтэй болсон байдаг. Ганц товч дараал ямар ч асуудалгүйгээр бүгдийг цэвэрлэх байгууламжруу урсгадаг. Тэгвэл хуучин цагт хаягдал цэвэрлэгч бүгдийг гар аргаар цэвэрлэн зөөж хатааж булдаг байжээ. Энэ цэвэрлэх үйлчилгээг зөвхөн боломжийн амьдралтай хүмүүс захиалдаг байжээ.

9. Гудамжинд шууд асгадаг байсан.

Олон зуун жилийн турш хүмүүс гэртээ хувинд 00-ын асуудлаа шийддэг байсан. Хэрвээ та тухайн үед байсан бол гудамжинд явахдаа болгоомжтой байх хэрэгтэй шүү, ялангуяа цонхны доор явж байгаа үед, учир нь хэн нэгэн юу ч бодолгүй хэлэхэд хэл халтирмаар юм аа асгаж магадгүй. Азаар энэ бүхэн 19-р зуунд дуусч одоогийн цэвэрлэх байгууламж гэдэг зүйлтэй болоод байгаа билээ.

10. Х.а.лдвар тархах гол шалтгаан болсон

Шугам хоолойн асуудал шийдэгдэхэд Европын хотуудад ө.в.члөл маш хурдан багасч эхэлсэн байна. Гэвч үүний дараа ш.и.мэгч өвчин гарсан байдаг, мэдээж эрдэмтэд ямар шалтгаантай болохын олох гэж хэсэгтээ арга мухардсан байна. Тухайн үед хэдийгээр шугам хоолойн асуудал шийдэгдсэн ч цэвэрлэх байгууламж байгаагүй нь улмаас ундны ус б.о.хирдож асуудал үүсгэсэн байдаг.

Та юу гэж бодож байна? Бидний амьдралд цэвэрлэх байгууламж хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа гэдэгт санал нийлж байна уу?