Тэдэнд юу ч хийлгүй өнгөрөөх цаг хугацаа хэрэгтэй байдаг

Хачирхалтай санагдаж байгаа ч тэд үргэлж ямар нэг зүйлийг удирдаж, том шийдвэр гаргаж, хариуцлага хүлээхийг хүсдэггүй юм. Хааяа ч болов өөртөө цаг гаргаж амар амгалан байхыг хүсдэг ажээ.

Жижиг, нарийн зүйлсийг анзаардаггүй

Эрэгтэй хүн аливаа зүйлийг тэр чигт нь, ерөнхийд нь хардаг учир жижиг деталийг хэзээ ч анзаарахгүй гэж мэд. Магадгүй эмэгтэй хүн жижиг зүйлсэд хэтэрхий их анхаардаг учраас уурлаж бухимддаг болов уу.

Утгагүй зүйл бодох дуртай

Эрэгтэй хүн үргэлж зээлээ хэрхэн дарах вэ, машин авчих юмсан, орлогоо ихэсгэх талаар боддог гэж бодож байна уу? Үгүй дээ. Тэд ихэнхдээ утгагүй зүйлийн талаар толгойгоо гашилгаж явдаг.

Тэд ч гэсэн айдаг

Орчин үеийн нийгэм эрэгтэй хүнийг яг л баатар мэтээр бусдад бодогдуулахаар бүтээгдсэн байдаг. Ямар ч нөхцөл байдалд шулуун, шударга царай гаргаж, хүчтэй байх ёстой гэсэн үзэл бодлыг бусдад суулгасан учир ямар нэг хэцүү асуудал тулгарах үед эрэгтэй хүн сандарч эхэлдэг.

Зөрж өнгөрсөн ямар ч эмэгтэйг үнэлдэг

Эрэгтэй хүн зөрж өнгөрсөн ямар ч эмэгтэйг үнэлж ирээдүйн эхнэрээ хайж байдаг. Энэ нь тэдний байгалийн зохицолгоонд байдаг учир яах ч аргагүй юм.

Сэтгэл зүйн тусламжинд үргэлж талархдаг

Эрэгтэй хүн үргэлж сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байдаг. Хүн бүхэнд хаана ч хэрэгтэй.