Эмэгтэй хүн хүчирхэг байснаар олон эрдэмд суралцаж, ажил хийж, өөрийгөө аваад явчихдаг. Гэвч эрэгтэй хүний зарим аргыг эмэгтэйчүүд суралцсанаар амьдралаа улам дээшлүүлж болох юм.

Толинд өөрийгөө харах

Харамсалтай нь эмэгтэйчүүд толинд харах үедээ өөрийгөө хэт шүүмжилдэг. Харин эрчүүд толинд өөрийн сул талыг бараг л хардаггүйг гэж хэлж болно. Эмэгтэйчүүд өөрийн арьсны батга, үс, үрчлээ, нүүрний будаг гээд бүгдийг хардаг бол эрчүүд толинд харах үедээ өөрийгөө байгаагаар нь хайрладаг байна.

Хүнээс салах үедээ зөв аргаар хүлээн зөвшөөрдөг

Хайртай хүнээсээ салах үед судалгаагаар эмэгтэйчүүд яагаад салсан талаараа олон шалтгаан бодож олдог байна. Үүнийг харуулсан олон кино байдаг бөгөөд эрэгтэй нь салсныхаа дараа найзуудтайгаа шоудаж, эмэгтэй нь гэртээ дотны найзтайгаа нулимс асгаруулан ярилцдаг.

Ямарваа нэг зүйл бага байвал сайн

Эмэгтэй хүний угаалгын өрөө бол гоо сайхны бүтээгдэхүүнээр дүүрэн гэж хүн болгонд төсөөлөгддөг билээ. Хэт их бүтээгдэхүүн угаалгын өрөөнд байх нэгэн сул тал бол алийг нь ашиглаж болох, аль нь хугацаа нь дуусаж байгааг мэдэхээ больчихдог. Мөн угаалгын өрөөний чийгшил нь таны эд зүйлсэд нөлөөлөх нь гарцаагүй юм.

Харин эрчүүд өөрт хэрэгтэй хэдхэн зүйлийг ашиглан угаалгын өрөөг цэмцгэр байлгаж чаддаг байна.

Хувцсыг зүгээр л хувцас гэж хардаг.

Хувцасны шүүгээ нь хувцсаар дүүрэн атал эмэгтэй хүнд өмсөх хувцас байхгүй мэт санагддаг нь нууц биш. Харин эрчүүд өөрт байгаа хувцсаа хэдэн ч удаа угааж өмсөхөд юм боддоггүй байна.

Цүнхэндээ зөвхөн хэрэгтэй зүйлсээ авч явах

Аяллаар эсвэл энгийн үед ч эмэгтэй хүн цүнхэндээ хэтэрхий олон зүйл авч явдаг. Судалгаагаар эмэгтэй хүн 3/2 дахин их зүйлийг аяллаар авч явдаг гэжээ.

Хэтэрхий олон зүйлийг нэг дор хийж болохгүй

Эмэгтэй хүн бол олон зүйлийг нэг дор хийх чадвартай гэдгийг хүн бүр мэдэх байх. Харамсалтай энэ хэт их ажил нь сүүлдээ түүнийг ядарч, туйлдахад хүргэдэг байна.