Эрэгтэй хүн танд дурласан эсэхийг мэдэхийн тулд заавал асуулт асууж эсвэл таах шаардлагагүй. Зүгээр л хэлж буй үг, үйлдэл, байгаа байдлыг нь ажиглахад л бүх зүйл тодорхой болоод ирнэ.
Үсээ илэх

Тэд үргэлж өөртөө итгэлтэй байхыг хичээдэг. Бид таалагддаг хүнээ харах үед цаанаасаа өөрийгөө догь харагдуулах(үсээ янзлах гэх мэт) зүйлсийг хийдэг. Энэ үйлдлийг эмэгтэйчүүд ч хийдэг.
Гараа бэлхүүснийхээ ойролцоо тавих

Хэрвээ тэр ташаан дээрээ гараа тавих болон халаасандаа гараа хийх, гараа бэлхүүснийхээ ойролцоо тавьж байвал энэ нь тэр таньд өөрийн хүчтэй гэдгийг харуулахыг хүсч байгаа нь илт, бас суухдаа хөлөө салгаж сууж байвал адилхан утгатай.
Их зай эзлэх

Олон эрэгчин амьтад эмэгтэйдээ том хүчтэй харагдахын тулд өд болон үсээ гаргаж томруулж харуулдаг. Эрэгтэй хүн ч бас таалагддаг эмэгтэйнхээ хажууд үүнтэй төстэй үйлдлүүдийг хийдэг бөгөөд энэ нь балар эртний зөн совин юм.
Нээлттэй байдаг

Олон нийтийн газар бид таалагддаг хүнийхээ хажууд өөрийн эрхгүй жирийнээсээ нээлттэй болдог. Мөн тэдний хөлний чиглэлийг ажиглаарай, тэд харьцахыг хүссэн хүнрүүгээ хөлөө чиглүүлсэн байдаг.
Тэд илүү хэлэмгий доломгой болдог

Таныг гарч ирэх үед илүү яриасаг болж байвал түүнд та гарцаагүй таалагддаг гэсэн үг.
Таны үйлдлийг дуурайх

Тэр таны үйлдлүүдийг дуурайж байвал энэ нь тэр өөрийн эрхгүй таныг ойлгохыг хүсч ,та хоёрын хоорондох ижил төстэй зүйлийг олохыг хичээж байгаагийн илрэл юм.
Тэр илүү сэтгэл хөдлөлтэй болдог

Хэрвээ та түүнд таалагддаг бол тэр илүү нөхөрсөг болдог. Түүний харц нь зөөлөрч танд дурласныг илтгэдэг. Мөн тэр ичвэл бага зэрэг ягаарах нь ч бий.