Орчин үед технологи хэт хурдтай хөгжиж бидний амьдралыг хөнгөвчилж чадсан ч мөн адил сул талтай. Бид харилцан яриаг онлайн хэлбэрт шилжүүлэн хүний сэтгэлийг мэдрэх, унших гэх мэт чадвар дутмаг болсон билээ. Хүний биеийн хэлэмжийг уншиж чадсанаар маш олон мэдээллийг цуглуулах боломжтой байдаг.
Хөмсөгөө өргөх

Тэр таныг харах болгондоо хөмсөгөө өргөж, хөдөлгөдөг үү? Тэрээр таны тухай улам ихийг мэдэж дотносохыг хүсэж буйн илрэл бөгөөд сэтгэлийн хөдлөл нь нүүрэн дээр нь илэрч байгаа аж.
Хөлөрсөн гар

Гар хөлрөх нь нэг бол халууцсан эсвэл хэн нэгний хажууд сандарч байгаа учраас юм. Буруу үйлдэл хийж эвгүй байдалд орох эсвэл буруу үг хэлэх гэх мэт зүйлсээс санаа зовж улмаар гар нь хөлөрч байдаг.
Харц тулгарах

Олуулаа сууж байхад тэр хүн л таныг хараад, харц тулгарч байвал энэ нь сонирхож буйн илрэл юм. Хүн таалагдсан нэгнээсээ харцаа салгаж чаддаггүй. Мөн инээж байхдаа хайртай хүнрүүгээ түрүүлж хардаг.
Сэтгэлээсээ инээх

Эрэгтэй хүн өсөж том болох тусам өөрийн инээмсэглэлийг багасгах хандлагатай байдаг. Харин хайрт хүмүүсийнхээ дэргэд сэтгэлээсээ инээдэг.
Утас ашигладаггүй

Тэрээр тантай хамт байхдаа өөрийн утсыг далд хийж зөвхөн танд анхаарлаа хандуулдаг бол маш их хүндэлдэгийн хажуугаар сэтгэлтэй байж болно.