Тухайн бүсгүй уруулаа бага зэрэг хазах үед

Хүн ерөнхийдөө сэтгэл нь хөөрөх эсвэл айх үедээ уруулаа хазалдаг. Харин эрэгтэй хүн уг үйлдлийг эмэгтэй хүнээс олж харах үед яаж ч хичээсэн татагддаг байна.

Толигор, зөөлөн арьс

Эрэгтэйчүүд бүсгүй хүний торгон зөөлөн арь,сийг харахгүй байж чаддаггүй. Магадгүй үүнийг эрт дээр үеэс Ром болон Эгипт хүмүүс мэддэг байсан учраас биеийн үсээ хусаж эхэлсэн болов уу

Чанга боосон үсний стайл

Үсээ чанга дээрээ эсвэл ардаа боох стайл нь бизнес эмэгтэйн дүр төрхийг илэрхийлэх ба эрчүүдийн нүдэнд ч гайхалтай харагддаг.

Ер бусын стайлтай бүсгүй

Бусдаас онцгойрон харагдах тэр нэг бүсгүйг харсан эрэгтэй хүн түүнийг илүү таньж мэдэхийг хүсдэг. Шивээс эсвэл цэнхэр үс гэх мэт байнга харагдаад байдаггүй стайл сэтгэлд хүрэх нь мэдээж

Өөртөө итгэлтэй байдал

Эмэгтэй хүн өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгээ мэдэрч, дээш харан алхах үед эрчүүд нүдээ ч салгаж чаддаггүй. Гэвч итгэлтэй байдлаа хэтрүүлж болохгүй шүү

Өндөр өсгийтэй гутал өмсөөд гайхалтай алхах

Зарим бүсгүйчүүд өндөр өсгийтөд дургүй, зарим нь өдөр бүр өмсдөг. Гэхдээ эмэгтэй хүн өмсөөд алхах үед цаанаа л нэг ид шидтэй харагдана.

Сэтгэлээсээ инээмсэглэх

Олон олон бүсгүйчүүдийн бодлоор амаа том сунгаж инээх нь өөрийг нь муухай харагдуулна гэж боддог. Гэвч үнэндээ бүх эрчүүд чөлөөтэй, нээлттэй инээмсэглэж буй бүсгүйг өхөөрдөж хайралдаг юм.