Сэтгэл судлаач Жинни Лав Томпсоны хэлснээр харилцаа бүр өөрийн гэсэн эрүүл бус түвшинтэй байдаг. Хосын харилцаа дээшээ доошоо болдог нь хэвийн үзэгдэл ч гэсэн хэзээ салах цаг болсныг мэдэж байх нь чухал юм. Гэхдээ салах нь хэлэхээс илүү амар гэжээ. Манай сайт энэ сэдвээр судалгаа хийж яагаад муу харилцаатай хосууд салдаггүйг та бүхэнд хүргэхээр шийдлээ. Магадгүй энэ 5 шалтгаан таньд яг одоо болж байгаа бол та нэгийг эргэцүүлэн бодох бизээ.

1. Ганцаараа үлдэхээс эмээдэг

Судалгаанааны үр дүнгээс харвал ганцаараа байхаас айх нь хүмүүсийг эрүүл бус харилцаанд удаан хугацаанд байлгахад хүргэдэг бөгөөд энэ нь ганц бие байснаас эрүүл бус байсан дээр гэсэн энгийн шалтгаанаас үүдэлтэй ажээ. Олон хүмүүс ганцаараа байх нь сөрөг нөлөөтэй гэж үздэг ч сүйрсэн хортой харилцаатай бол энэ бол та ганцаараа байх нь хамгийн зөв бөгөөд эрүүл сонголт юм.

2. Өөрийгөө үнэлдэггүй

Судалгаагаар өөрийгөө үнэлдэггүй хүмүүс эрүүл бус харилцаатай байх магадлалтай байдаг. Хэцүү зан авирыг удаан хугацаанд туулсны дараа хүмүүс өөрсдийгөө хамтрагчийнхаа зан үйлийн буруутан гэдэгт итгэх урхинд амархан ордог байна. Өөрийгөө үнэлэх чадвар багатай байх нь хүмүүс өөрсдийн үнэ цэнэ, харилцаанд юу авчирдаг талаар эргэлзэж магадгүй юм.

3. Бүхнийг өөртөө хүндээр тусгаж авдаг

Тааламжгүй нөхцөл байдал, эрүүл бус харилцааны дараа хамтрагчаа буруутай юм шиг эсвэл өөрсдийгөө буруутай мэтээр мэдрүүлдэг. Үүнийг ихэвчлэн хийн гэрэлтүүлэг гэж нэрлэдэг. Энэ зан авир нь аажим аажмаар хөгжиж сүүлдээ юу болоод байгааг ойлгоход хэцүү болгодог. Сэтгэл түгшсэн, төөрөлдсөн, өөртөө болон өөрийн үйлдэлдээ итгэх чадваргүй болох нь амьдралын ямар ч эрч хүчгүй болгодог байна.

4. Өөрчлөгдөж магадгүй гэж итгэдэг

Эрүүл бус харилцаатай олон хүмүүс заримдаа хамтрагчаа хайрлаж, хэзээ нэгэн цагт бүх зүйл сайжирна эсвэл харилцаагаа аварч чадна гэж итгэдэг болохоор наалдаж байдаг. Тэд мөн хамтрагчийнхаа эрүүл бус зан байдал нь хүнд хэцүү нөхцөл байдлын үр дагавар юмуу эсвэл өөрсдөө илүү сайн түнш болсноор харилцаагаа ямар нэгэн байдлаар өөрчилж чадна гэж боддог байна. Гэвч бодит байдал дээр зан авир нь цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр дордож өөрсдийгөө дотроосоо гэмтээж байдаг.

5. Хаягдахаас эмээдэг

Өөр нэг шалтгаан бол хаягдахаас эмээдэг явдал юм. Тэд ирээдүйд хаягдахаас эмээдэг тул эрүүл бус харилцаатай хэвээр байдаг. Салсан ч гэсэн буцаад нийлж удалгүй буцаад салдаг хэсэг хугацааны дараа дахиад нийлдэг байна. Ийм харилцаа хувийн амьдралд маш муугаар нөлөөлдөг бөгөөд эртхэн больж өөртөө цаг гаргахыг зөвлөж байна.

Та юу гэж бодож байна. Эрүүл бус харилцаа бидний амьдралд хэр их асуудал үүсгэж байгаа бол