Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ улам их цаг хугацааг өнгөрүүлэхийг хичээдэг болжээ. Энэ нь орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ илүү хариуцлагатай хүн болгохыг хичээдэг болсон гэсэн үг бөгөөд үүнд ч багш нар болон сэтгэл судлаачид ам сайтай байгаа аж. Гэвч хамгийн шилдэг эцэг эхчүүд ч алдаа гаргадаг байна.
Чи үзэсгэлэнтэй байна/хөөрхөн шүү

Сэтгэл судлаачид охин хүүхдээ гадаад үзэмжинд нь анхаарлыг нь төвлөрүүлэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь тэрээр насанд хүрээд гадаад үзэмж л чухал хэмээн боддог болох бөгөөд улмаар сэтгэл зүйн асуудалтай болж магадгүй юм.
Чиний насан дээр байхдаа 100 авдаг байлаа

Хүүхэд ямар нэг зүйлтэй харьцуулагдах үедээ өөрөө доор нь орчихвол маш хэцүү байдалд орчихдог. Үүнээс гадна дотны хүмүүс болох аав ээжтэйгээ харьцуулагдвал илүү их гомддог. Ийм байдалд орсон хүүхдийн өөртөө итгэх итгэл буурч, аав ээжээсээ зайгаа барьж эхэлдэг байна.
Мэдээж, тийм

Хүүхдэдээ “үгүй” гэж хэлэх мэдээж хэнд ч хэцүү. Гэвч үргэлж түүний хүслийг биелүүлэх нь үгүй гэж хэлснээс муу үр дагаврыг авчирдаг. Хүүхэд заримдаа амьдралдаа буруу замыг сонгож, буруу хүнтэй нөхөрлөх явдал нь эцэг эхийн үргэлж эрхлүүлж “тийм” гэж хэлж байсных хэмээн судалгаагаар тогтоогджээ.
Чи түүнээс хавьгүй илүү…
Хүүхэд эцэг эхийнхээ хэлсэн бүгдэд мэдээж итгэнэ. Тиймээс та хүүхдээ хэт их дэвэргэж, онцгой мэтээр итгүүлэх нь буруу үйлдэл бөгөөд энэ нь ирээдүйн өөрөөрөө хэт бардагч, онгироо нэгнийг бие болгох юм.
Хэлсэн биздээ

Та гарах үр дүнг тааварлаж мэдсэнээ түүнд хэлэх нь ямар ч сайн зүйлийг авчрахгүй. Дугуй унавал анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй эсвэл хувцастайгаа усанд орвол нордог гэдгийг өөрсдөө олж мэдэж, туршлага болгох нь хүүхдэд хэрэгтэй юм. Үр дүнг нь мэдэж байснаа хэлэхийн оронд даван туулахыг хичээж буйг нь сайшаах хэрэгтэй юм.
Би ингэж л өссөн, одоо зүгээр л байна

Эцэг эх маань өөрсдийн аргыг ашиглан биднийг хүмүүжүүлсэн. Харин тэр аргыг бид хүүхдэдээ ашиглах ёстой гэсэн үг биш юм. Та хүүхдийнхээ хэрэгцээг сайтар ойлгож, тааруулан хүмүүжүүлэх хэрэгтэй бөгөөд хүн бүр онцгой гэдгийг санаарай.
Бидний санхүү чамд хамаагүй

Ихэнх эцэг эхчүүд санхүүгийн асуудлаа ярилцах дургүй байдаг. Тэд хүүхдэдээ яагаад тэр тоглоомыг авч чадахгүй талаар тайлбарлахгүйг илүү үздэг. Гэвч асуудлаа буруу илэрхийлснээр хүүхдэд буруу ойлголт төрүүлчихдэг байна. Ингээд буруу ойлголттой хүүхэд ирээдүйд хэт их ажил хийж мөнгө цуглуулдаг ч мөнгө үрж чаддаггүй эсвэл маш их мөнгө үрдэг хүн болох магадлалтай юм.
Хүүхдээсээ санхүүгийн асуудлаа нуухгүй ярилцахыг сэтгэл судлаачид зөвлөдөг. Гэхдээ сөрөг зүйлсэд төвлөрөлгүйгээр өөдрөгөөр ярилцаж, аав ээж нь зохицуулна гэдгийг сануулах хэрэгтэй.