Эцэг эхийн үүрэг хэзээ ч амархан байгаагүй. Хүүхдээ хэт хамгаалах үйлдлийг бид зөв гэж боддог байсан бол эцэст нь тийм биш гэдгийг судалгаагаар баталжээ. Өнөөдөр манай сайт эцэг эхчүүдэд чухал зөвлөгөө өгөхийг хүссэн юм.
Хүүхдээ үргэлж тухтай орон зайд амьдруулдаг

Эцэг эхчүүд үр хүүхдээ тухтай орон зайнд амьдруулахыг хүсдэг нь мэдээж. Тэдний аюулгүй байлгахын тулд олон шийдвэр өмнөөс нь гаргаж байдаг. Тэгвэл уг үйлдэл нь ирээдүйд таны хүүхэд насанд хүрэх үед өөрийн шийдвэрийг гаргаж чадахгүй эсвэл эрсдэлээс зугтдаг болгодог байна.
Амлалт болон хэлснээ биелүүлдэггүй, мартчихдаг

Бяцхан хүүхдүүдийн сэтгэлгээгээр амлалтыг чандлан сахиж байх ёстой гэж боддог болохыг судалгаагаар баталжээ. Амлалтаа биелүүлэхгүй байгаа эцэг эхээ харсан хүүхэд ирээдүйд хүнд итгэж чадахгүй, аль болох аюулгүй зүйлсийг эрэлхийлдэг болдог байна.
Сониуч байдлыг нь үнэлдэггүй

Хүүхдүүдийн хувьд дэлхий ертөнц юу болохыг мэдэхгүй учир бүгдийг сурч мэдэхийг хүсдэг. Мэдээж хамгийн ойрын хүмүүс болох эцэг эхээсээ асуулт асууж эхэлнэ. Гэвч харамсалтай нь эцэг эх нь хангалтгүй, уйтгартай хариулт өгснөөр хүүхдийн сурах хүслийг унтрааж байдаг байна. Ингээд ирээдүйд тухайн хүүхэд ямарваа нэг зүйлд сонирхолгүй болчихдог аж.
Уучлал хүсдэггүй

Хэрвээ та эцэг эх болчихсон бол хүүхдэдээ утгагүй асуудалд уурла.чихсан байж болох юм. Ийм үе тохиосон бол бага зэрэг тайвшраад түүнээс уучлал хүсээрэй. Үгүй бол тэрээр насанд хүрээд өөрийн алдааг хүлээн зөвшөөрдөггүй, бусдын сэтгэлийг боддоггүй нэгэн болох магадлалтай.
Түүний сэтгэл хөдлөлийг хорьдог

Эцэг эхчүүдийн боддог нэг зүйл бол хүүхдээ зөв зан чанартай хүн болгон хүмүүжүүлэх байдаг. Харин энэ нь буруугаар эргэж эрэгтэй хүн уйлдаггүй, битгий сүржигнээд бай гэх мэтээр хэлчихдэг.
Бодол санааг нь сонсдоггүй/хүлээн зөвшөөрдөггүй

Ихэнх эцэг эхчүүд ямар ч маргаанг би хэлсэн учраас гэсэн утгатай үгээр төгсгөчихдөг. Өөрийнхөө хүүхдийн талаар ярьж байгаа ч өөрийнх нь бодол санааг ер сонсохгүй. Хүүхдүүдэд өөрийн бодол санааг илэрхийлэх боломж өгснөөр өөрийн үйлдэлдээ хариуцлагатай байх мэдрэмжийг өгдөг. Харин түүнийг үл тоосноор бодлоо илэрхийлж чадахгүй болдог байна.