Заримдаа хамгийн энгийн “Өнөөдөр ямар байсан бэ?” гэх асуулт нь хүүхдийг эцэг эхийнхээ эргэн тойронд баймааргүй санагдуулдаг. Тийм ч учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ юу хийж байгааг нүдээр харж байх хэрэгтэй юм.
Сэтгэл зүйн байдлаасаа болж харилцаагаа муутгадаг

Энэ нь таныг сэтгэл хөөрлөө нуу гэсэн үг биш бөгөөд түүнийгээ зохицуулах арга олох хэрэгтэй юм. Хүүхэд маань бидний сэтгэлийг ойлгох болоогүй гэж бодож байгаа ч эцэг эхийнхээ сэтгэл зүйд их мэдрэмтгий байдаг.
Тэдний чухал зүйлсийг сонсож байхдаа өөр ажил хийх нь үнэ цэнэ багатай мэт санагдуулдаг

Хүүхдүүд үргэлж өөрийн асуудлыг яриад байдаггүй. Харин ярих цаг нь ирвэл та бүхий л анхаарлаа хандуулан сонсоорой. Үгүй бол эцэг эхдээ чухал биш гэх сэтгэгдэлтэй үлдэх бөгөөд улмаар ирээдүйд сэтгэл хөөрлөө үргэлж дардаг нэгэн болох болно.
Ямар асуудал тулгарсныг нь асуух нөхцөл байдлыг дордуулдаг

Хүүхдэд тань ямар асуудал тулгарсныг асуух нь тэдэнд ядаргаатай мэдрэмж төрүүлж асуудлаа ганцаараа шийдвэрлэх хэрэгтэй гэж бодогдуулдаг. Тийм учраас хариулахыг хүсэхгүй байгаа асуултыг нь асуухын оронд шууд бус аргаар тойруулан асуугаад үзээрэй.
Хүүхдийнхээ асуудлыг нухацтай хүлээж авдаггүй

Тэд шалихгүй зүйлд санаа зовж, сэтгэл хөөрлөө илэрхийлж байсан ч асуудлыг нь нухацтай хүлээж аваарай. Өөрийн туршлага эсвэл дурсамжаас хуваалцан шийдвэрлэхэд нь туслах хэрэгтэй.
Хүүхдийнхээ хэлсэн зүйлсийг бусадтай хуваалцдаг

Найзууд болон гэр бүлтэйгээ хүүхдийнхээ хэлсэн зүйлсийг хуваалцвал хүүхэд ахиж нууцаа хэлхээ байчихдаг. Та хүүхдийнхээ сэтгэлийг бодоод нууцыг нь бусадтай битгий хуваалцаарай.
Анхных нь өдрийн талаар асуудаг

Анхны өдрийх нь талаар эсвэл зүгээр л сургууль ямар байсныг хүүхдээсээ асуух нь заримдаа буруугаар эрэгчихдэг. Учир нь ядарчихсан эсвэл асуудал үүссэн болхоор ярих дургүй байдаг. Ийм үед эцэг эхчүүд хүүхдээсээ олон асуулт асуухын оронд хугацаа өгч, өөрөөр нь яриулах хэрэгтэй юм. Мөн өөрийнхөө талаар ярьж тойруу байдлаар харилцаад үзээрэй.