Хүүхэд амьдралын сургаалийг голчлон эцэг, эхээсээ авдаг. Эр хүн ийм л байх ёстой гэж зааж өгөх нь хамгийн буруу бөгөөд сэтгэл хөдлөл, хүнийг хүндлэх, алдаагаа хүлээн зөвшөөрөх гээд олон чадварыг суулгах нь эцэг эхийн үүрэг юм.

Ялагдлаа хүлээн зөвшөөрөх

Өөрийн хүслийг үл болон бахархлаа үл хайхран ялагдлаа хүлээн зөвшөөрөх нь ямар ч хүн маш их тус хүргэнэ. Маргааныг орхин явах нь хулчгар хүний шинж биш бөгөөд хүчирхэг эр хүний шинж юм. Ялагдалтай нүүр тулах үед хүндэтгэл үзүүлэх нь хамгийн чухал чадвар юм.

Үргэлж зоригтой, хүчирхэг байх шаардлагагүй

Эцэг эхчүүд хүүгийнхээ сэтгэл хөдлөлийг багаас нь хо,рь,ж, зоригтой, хүчтэй бай гэх мэт буруу сургамж өгч байдаг. Ингээд буруу занд сурсан хүү ирээдүйд үргэлжийн стресст орж аз жаргалтай амьдарч чаддаггүй байна.

Алдаагаа хүлээн зөвшөөрөх

Алдаа гаргаж, бүдрэх нь амьдралд ямар чухал гэдгийг эцэг эхчүүд хүүдээ ойлгуулах нь маш чухал. Эцсийн эцэст хэн ч төгс төгөлдөр биш ба алдаа гаргаж өөрийгөө буруутгах нь утгагүй зүйл юм. Харин алдаагаа хүлээн зөвшөөрөх нь эерэг үр дүнг үзүүлдэг гэсэн судалгаа байдаг байна.

Хүний хувийн нууцыг бусадтай бүү хуваалц

Хүүдээ зааж өгөх нэгэн сургамж бол хувийн нууцыг чандлан хадгалах явдал юм. Хувийн зүйлс бол хоёр хүний дунд болсон үйл явдал учир гурав дах хүнтэй хуваалцаж хэзээ ч болохгүй гэдгийг сайтар зааж өгөх хэрэгтэй.

Угааж цэвэрлэх

Амьдарч буй гэрээ цэвэрхэн байлгах талаар ээжүүд хүүдээ сайтар зааж өгөх хэрэгтэй бөгөөд ирээдүйд эхнэртэй болох үед нь маш их хэрэг болох юм.

Хэцүү үеийг даван туулах чадвар

Хүн сэтгэл гутралд орох үедээ сүүлд нь харамсах үйлдэл хийдэг. Харин эцэг эхчүүд хүүдээ хэрхэн стрессээ зөв зохицуулах талаар зааж өгөх хэрэгтэй. Хайртай дотны хүндээ уурлах нь хосуудын харилцааг сүйтгэх нь ойлгомжтой билээ. Харин даван туулах чадварт суралцсанаар илүү аз жаргалтай амьдрах болно.