Хэрвээ та анзаарсан бол аав, ээжүүд хүүхдээ хүмүүжүүлэх арга барил өөр өөр байдаг. Хамт тоглох, усанд оруулахад, сургууль дээр үүссэн асуудлыг өөр өөрөөр хүлээж авдаг. Хэдийгээр аав, ээж бие биетэйгээ 100 хувь санаа нийлдэггүй ч хүүхдээ гэсэн хайр усны дусал мэт ижил байдаг билээ.
Манай сайт аав, ээж өөр өөрийн хүмүүжүүлэх арга барилтай ч гэсэн өгч байгаа хайр нь яг адилхан болохыг харуулсан хөгжилтэй 12 комикс зураг хүргэж байна.
1

Ээж усны хэм тааруулж болгоомжтой оруулж байхад, аав хүүхэдтэйгээ хөөсөөр тоглоод сууж байж магадгүй.
2

Ээж төрсөн өдрөөр бүх найз нарыг урьж, тусгай газарт зохион байгуулж өгдөг. Харин аав шаардлагатай гэвэл гүнжийн хувцас өмсөж чадна.
3

Ээж тэвчээртэй байхыг сургадаг бол аав зоригтой, хүчтэй байхыг сургадаг.
4

Зоригтой байлгах аргууд олон бий, хамгийн гол нь үр дүнтэй байх хэрэгтэй
5

Аав дэмжиж байгаа ч гэсэн аюулгүй байдлыг хянана.
6

Аав, ээж бүр хүүхдүүдээ эерэг зүйлд сургахыг хичээнэ. Гэхдээ сургаж байгаа зүйл нь заримдаа өөр өөр төрөл рүү явчихдаг
7

Ээжүүд асуулт болгонд төгс хариулж чадна. Харин аав нар…
8

Аав, ээж хоёулаа бага насныхаа тухай ярих дуртай байдаг.
9

Ээжтэйгээ хүүхэлдэйн киноны бүх дууг цээжилдэг, харин аавтайгаа кино үзэх үед мангаанаас айхгүй болдог.
10

Ээж ухаанаараа шийдвэр гаргаж байхад аав сэтгэл зүрхээрээ удирдана.
11

Ээж аюулгүй сэлэхийг заадаг бол аав хэрхэн усанд үсрэхийг заадаг.
12

Хүүхэд том болохоороо амьдралын хэцүү хүнд цагт аав, ээжээсээ тусламж дэмжлэг авч болдог гэдгээ ухаарсан байдаг.