Орчин үед хүн бүр л ухаалаг утсаа оролдохгүй байж чадахаа байсан билээ. Харин утасгүйгээр угаалгын өрөө орж чаддаггүй хүмүүсийн хувьд уг зуршил нь эрүүл мэндэд нь сөрөг бөгөөд ажилд нь ч муугаар нөлөөлдөг байна.
Бактери тараах үндэс болдог

Сүүлийн үеийн судалгаагаар бидний утас нойлын суултуураас ч бохир байдаг гэжээ. Хоолны хордлого үүсгэдэг Е.Коли бактери нь утаснаас олдсон ба энэ нь угаалгын өрөөнөөс олддог цорын ганц бактери биш юм.
Шамбарам үүсэх магадлалыг ихэсгэдэг

Угаалгын өрөөнд хэтэрхий их цагийг өнгөрөөж, суултуур дээр даралттай бие зассанаар үүсдэг байна. Ухаалаг утас бие болсон цагаас эхлэн шамбарамтай хүмүүсийн тоо ихэссэн гэх судалгаа байдаг байна.
Сэтгэн бодох чадварыг хязгаарладаг

Ухаалаг утас нь бидний сэтгэн бодох болон анхаарал хандуулах чадварыг сулруулж байдаг. Тиймээс бага ч болов цагийг утасгүйгээр өнгөрүүлэх нь бидний оюун санаанд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй юм. Та утасгүйгээр угаалгын өрөө ашиглаж байгаарай.
Утсандаа хэт найддаг болчихдог

Ухаалаг утас биднийг дэлхийн хүмүүстэй холбож байдаг ч утсандаа хэт их найддаг болгочихдог. 10 хүний 1 нь утасгүйгээр хором ч байж чаддаггүй.