Сүүлийн үеийн хосууд гэрлэхээсээ өмнө хамтдаа амьдарч үзэхийг хүсдэг болж. Мэдээж гэрлээгүй байхад хамтдаа амьдарна гэдэг зарим хүмүүсийн хувьд байж боломгүй асуудал ч гэсэн орчин үед түгээмэл болжээ.

Тухайн хүнийг илүү сайн мэдэж авна

Хэр удаан болзож, үерхэж байгаа ч зөвхөн хамт амьдарч байж мэдэж авдаг зүйлс гэж байдаг. Тухайн хүнийг бараг мэддэггүй байснаа хамт амьдарч үзээд ойлгож болох юм. Хамтдаа кино театрт кино үзэж, ресторанд хооллох сайхан ч хамт амьдарч үзэх тэс өөр зүйл юм.

Гэрийн ажлаа хувааж хийдэг

Гэрийн ажил бол шинэхэн гэр бүл гэлтгүй бүхийл гэр бүлд тохиолддог томоохон асуудлуудын нэг. Хэрвээ гэрийн ажлаа хамт хийгээс сурчихвал цаашлаад нэг нэгнийгээ илүү мэдэж, эвтэй амьдрах юм.

Санхүүгээ сайн зохицуулдаг

Хэрвээ хоёулаа болзоон дээрээ мөнгө гаргаж, төлбөр төлдөг бол яагаад үүнийгээ зогсоож тухайн мөнгөө хадгалж болохгүй гэж. Хамтдаа мөнгө хадгалж, мөнгөө зөв зохицуулах нь ухаалаг хосуудын зан юм.

Дотно харилцаатай

Гэрлэхээсээ өмнө хамт амьдрах нэгэн шалтгаан бол тэд дотно харилцаатай байдаг. Гэрлэхээсээ өмнө аль болох урт хугацааг хамтдаа өнгөрөөхийг эрмэлздэг.

Маргалдааны зөвөөр шийдвэрлэж чаддаг

Зүгээр л уулзаж учрахаас хамтдаа амьдрах нь хүндхэн сорил мэт байдаг. Хамтдаа амьдарч байсан хосууд жижигхэн зүйлд ч санал зөрөлдөж байсан ч аажим аажмаар нэгнийгээ ойлгодог болдог. Ийм учир гэрлэлтийн өмнө хамт амьдарч байсан хосууд маргалдах нь бага байдаг.